Нийгэм мэдээ

Хууль: Үеийн хүүхдээ зодсон дөрвөн охинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй

Насанд хүрээгүй хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй гэх ойлголт иргэдийн дунд их байдаг. Үүнтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, дээрэмдэж, ялгаварлан гадуурхаж, сэтгэл санааны болон бие махбодид нь хүнд хохирол учруулдаг байна.

Энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороонд үе тэнгийн дөрвөн охин нэгнээ нийлж, зодож буй бичлэг цахим орчноо нийтлэгдсэн. Тус хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхэдтэй холбогдох эрүүгийн хуулийн мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан байдаг.

Үүнд,

  1. Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  2. 14-16 хүртэлх насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1 /Хүнийг алах/, 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 17.1 /Хулгайлах/, 17.2 /Дээрэмдэх/, 17.8 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1 /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/ Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3 /Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8 /Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  3. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
  4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно гэж заасан байна.

8.1 дүгээр зүйл. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

8.2 дугаар зүйл. Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна:

1.1.нийтэд тустай ажил хийлгэх;

1.2.зорчих эрхийг хязгаарлах;

1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорино.

Үүнээс үзэхэд, Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй бол ял оноохгүйгээр хүмүүнлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог. Энэ нь 14-18 насны хооронд гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хамаарна гэсэн үг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2024 12:00

Ирээдүйн эх хүмүүс ийм хогийн болчихооор ер нь яах вэ. 4 нийлээд ганц эмэгтэйг зодсон наад 4 чинь хүн биш шулмаснууд байна. Ирээдүйн өмхий �######�ууд байна. Юун түрүүнд хүүхдийн колонид хүмүүжүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол наад 4 эиэгтэынхээ нүүрийг тэр зодуулсан охины нүүр шиг төмөр утсаар ур.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 13:19

Buleglelee saan zod yalbakhguu yumchin, neg asuugaad garaad irne,garsanii daraa akhiad ZOD khuul bakhguu MONGOL ULS BAYCHUUDIIN KHUUKHED KHAMGAALSAN KHUUL BN ,?????????Khuurkhii ulniikhan teged duusaa (Khuuchinaar bol Gants Khudag)

Зочин
Зочин
2 сар 21, 2024 13:43

Шуламнуудыг овог нэр, зурагтай нь ил тавьчих, ирээдүйд яаж амьдрахыг нь, ямар хүнтэй гэр болохыг нь, ямар хадмуудтай болохыг нь, ямар сургуульд орж ямар ажил хийж амьдрахыг нь хармаар байна. Ил болгочихвол эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болно биз.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 15:01

ӨӨ ТЭГВЭЛ НӨГӨӨ АНГИЙН МАРАЛМААГ НҮДЬЕ ЯЛ ӨГӨХГҮЙ БОЛ БОЛЖЭЭНЭЭ ТЭР МУУ МАРАЛМАА МИНИЙ НАЙЗ БАНДИЙГ ГЭРТЭЭ АВААЧААД АШИГЛАЦАН БАЙГААШТ АЛНАА МУУ ӨЛӨГЧИНГ

Зочин
Зочин
2 сар 21, 2024 17:40

14 хүрсэн бол шийтгэлээ авна. Заав�##� шоронд хорих �##�багүй ч шийтгүүлнэ. 14 наснаас өмнөх хүн ч бай хэн ч бай эрүүгээр шийтгүүлж байсан бүх мэдээлэл үлдэнэ. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйн амьдр�##�д их хортой. Нэг газар ажилд орох гэтэл цагдаагийн тодорхойлолт авчир гэнэ. Авахаар дээр нь эрүүгээр шийтгүүлж байсан гэсэн тодорхойлолт гарч ирнэ. Үүнийг харсан ажил олгогч тэр хүнийг ажилд авахаас �######�схийнэ. Хүүхдийн ирээдүйд маш хортой. Бүртгэл үүсээд хадг�##�агдана. Заав�##� хорьж шийтгүүлээгүй бол гайгүй өнгөрлөө гэж сэтгэх буруу. Хэн ч ажилд авахгүй бол өөрөө биөэ даагаад юм хийх авъяас чадваргүй бол насаараа хамгийн хүнд хэцүүг хийж зарцлагдаж жоохон мөнгөөр амьдарна гэсэн үг. Одоо жишээ нь наад хүүхдүүд чинь том болохоороо хэзээ ч төрийн �##�банд ажиллаж чадахгүй. Хувийнхан ажлын байраас ш�##�тга�##�ж цагдаагийн тодорхойлолт нэхнэ.

Ахмадууд
Ахмадууд
2 сар 21, 2024 20:15

14 аас 18 насны охид нас биёнд хүрсэн хүмүүс шиг аашилдаг биёэ үнэлэх бцэрэг дутагд�##� гаргаж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button