Нийгэм мэдээ

"Битлз" хамтлагийн гишүүдийн амьдралаар кино бүтээнэ

2004 онд "Роулинг Стоун" сэтгүүлийн "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтын нэгдүгээрт шалгарч байсан. Английн алдарт "Битлз" хамтлагийн гишүүдийн намтар түүхийг өгүүлсэн баримтат кино бүтээхээр болжээ.

"Битлз" хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлэх уран сайхны дөрвөн киног Британийн найруулагч Сэм Мендес бүтээнэ. Түүний энэ санааг Пол Маккартни, Ринго Старр, Жон Леннон, Жорж Харрисон нарын гэр бүлүүд зөвшөөрсөн байна.

Сэм Мендес хэлэхдээ, "Түүхэн дэх хамгийн агуу рок хамтлагийн түүхийг өгүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно" гэжээ.

Хамтлагийн гишүүдийн тухай баримтат кино нь 2027 онд нээлтээ хийх юм байна.

Их Британийн алдарт кино найруулагчдын нэг болох Сэм Мендес нь “1917”, “Америк маягийн гоо үзэсгэлэн”, “Өөрчлөлтийн зам”,  “Эзэнт гүрний гэрэл гэгээ” зэрэг кинонуудыг бүтээжээ. Тэрбээр мөн Жеймс Бондын тухай хоёр киног найруулж байжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button