ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнмент

“Foo Fighters” хамтлаг Грэммигийн гурван шагнал хүртлээ

Ням гараг /200.04.03/-т “Foo Fighters” хамтлаг “Грэмми”-ийн гурван шагнал хүртлээ. Тус хамтлагийн “ялалт”-ыг ням гарагт болсон урьдчилсан ёслолын үеэр зарлажээ.

“Нирвана” хамтлагийн бөмбөрчин асан Дэвид Гроул “Medicine at Midnight” /Шөнө дундын эм/ дуугаараа “Шилдэг рок цомог”, “Waiting On a War” /Дайныг хүлээж байна/ дуугаараа “Шилдэг рок дуу”, “Шилдэг рок тоглолт”-оор гал гаргасан шагналуудыг хүртжээ.

Гуравдугаар сарын сүүлчээр Өмнөд Америкт хийсэн аялан тоглолтынхоо үеэр бөмбөрчин Тэйлор Хокинс нас барсны улмаас тус хамтлагийн уран бүтээлчид шагнал гардуулах ёслолд ирээгүй аж. Тэрээр 1997 онд “Foo Fighters” хамтлагт элссэн юм.

“Foo Fighters” хамтлагтай “AC/DC”, “Kings Of Leon” болон “Beatles” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни бие даасан цомгоороо шагналын төлөө өрсөлдсөн байна.

64 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслолын үндсэн ёслолын ажиллагаа Невада мужийн Лас Вегас хотноо “MGM Grand Garden Arena”-д эхлэх юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-04 12:45

anar medee medleg saitai hun shu

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x