М.Бадарч ба арбитр: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын баг хамтран шинжилгээг "будилуулсан" гэж маргажээ

А, Б сорьцын шинжилгээгээр S1 төрлийн допинг хэрэглэсэн нь баталгаажсан М.Бадарчид холбогдох арбитрын шүүхийн хуралдаан өчигдөр боллоо. Улмаар, хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулан шийдвэрлэсэн байна.
Мөн ХЗДХЯ-наас тус хурлыг нээлттэй явуулах, сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудад боломж олгох хүсэлт тавьсан ч ханган шийдвэрлээгүй юм.
“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” байгууллага нь ТББ-ын статустай ч допингийн маргаан бүхий тамирчдын нэхэмжлэлийн дагуу шүүхийн үйл ажиллагаа явуулдаг.
Бидний өмнө нь мэдээлж байсанчлан, М.Бадарч тус спортын арбитр гэх байгууллагад нэхэмжлэл гаргахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Өөрөөр хэлбэл “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэслэл тавиагүй. Харин шинжилгээ авах процесст байлцсан, хяналт тавьсан ажилтнууд нь холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан гэсэн нэхэмжлэл гаргаад буй юм.
Хэрэв энэ үндэслэлийг арбитрын шүүх бодитой гэж үзвэл, түүний барилдах эрхийг хассан шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжтой харагддаг.
Өнгөрөгч нэгдүгээр сард, урьдчилсан хуралдаанд оролцохдоо М.Бадарч өмнөх маргааны үндэслэлээ өөрчилсөн гэдэг мэдээлэл байв. Тодруулбал, М.Бадарч яг Арбитрын хуралдаанд оролцохын өмнө нэхэмжлэлээ "Миний шээсийг сольсон" гэдэг үндэслэлтэй болгож өөрчилсөн гэгдсэн.
Харин энэ үндэслэлээ албан ёсоор, бичгээр өгөөгүй байна.
Сорьц авах процесст Шадар сайдын тушаалаар ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан баг оролцсон байдаг. Мөн бүх камерын бичлэг баримт болон хадгалагдсан. Энэ үүднээс шээс солих ямар ч боломж байхгүй гэдгийг АТГ-аас хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байв.
Харин ЦЕГ, ТЕГ, АТГ-аас орж ирсэн багийг допингийн шинжилгээ авах сургалтад суугаагүй байсан гэдэг эхний маргах үндэслэлийг М.Бадарчийн талаас тавьж байлаа.
Үүн дээр дөрөөлж, барилдах эрхийг хасах шийдвэр нь зүй бус гэдэг шийдвэр гарахуйц нөхцөл байдал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.
Хоёр талын эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд "Шээс сольсон" гэж албан ёсоор маргахгүй байгаа ч ЦЕГ, АТГ, ТЕГ-аас бүрдсэн цаг шинжилгээ авахдаа л ямар нэгэн байдлаар будилуулсан гэдэг хардлага, үндэслэл тавьж буй аж. Угтаа хамтарсан багийн шинжилгээ авч буй процесс бүрэн камержуулалт дор хийгдсэн. Шинжилгээ будилах боломжгүй юм.
Энэ талаар АТГ-аас ч мэдээлж байв.
Өчигдрийн хуралдааны хувьд Допингийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч нар хэргийн материалтай бүрэн танилцах хүсэлт гаргасны дагуу ийн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэдэнтэй өстөн болж байж бодио хөтлүүлэх нь дээ !
Мөн ч тэнэгхэн бухандай !
ИЧЭЭСЭЙ БУХАНДАЙ ДОПИНГИЙН БӨХӨНЦӨР МИНЬ
Энэ хүү зүгээр буруугаа хүлээгээд олон түмнээсээ уучл�##� гуйгаад барилдах эрх сэргэх хугацааг хүлээгээд сууж байх ёстой биз дээ. Ингэж олон хүний цаг зав үрж, утгагүй маргах хэрэггүй биз дээ.
Нүүрсний хулгайг хийсэн том бүлэг шиг юм муу Бадарч дээр ажилласан болж байна уу ирийрлээ л дээ
Мэдээлэл Үнэн л байгаа даа,
Больсон нь дээр дээ. Өрөвдүүлэх гэж бүр уулан дээрээс хүртэл нисч үзээ биз дээ. Шээсэн дээрээ маргаад байв�##� үснийхээ уутанцарыг л шинжлүүлчих л дээ. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед наад допинг байтугайг чинь гаргаад ирнэ.
Энэ бадарч болон өмгөөлөгч нь элийрчихсэн юум уу допинг хэргэлсэн нь үнэн гэхдээ шээс авсан хамтарсан багийнхан зохих сург�##�танд хамрагдаагүй учираас шинжилгээний хариу хүчин төгөлдөр бус гээд байгаа юум уу нэг үхэрээс шээсний дээж авахад сург�##�таар яадагийн өөрөө �######�оо гаргаад шээсийн бол өөр я�##�гах гээд байгаан эсвэл тэр багийнхан жорлонгийн кабинд цуг орж өмд бандаашийг нь тайлж �######�ыг нь барьж өгөх байсан юум уу гажиг чинь үхсэн ацаа бодоод марг�##�даад байгаа юум