Нийгэм мэдээ

Онцгой байдлын алба хаагч 9-11 настай хүү, охин хоёрыг усанд живж байхад нь аварчээ

Голын усанд живж байсан хоёр хүүхдийг Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа аварчээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч яваад амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн аж.

Усанд живсэн дүүгээ аврах гэж ороод ах нь хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийн зүгээс талархал ирүүлжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрик
Эрик

Баярлала.амьдрал нь сайхан бх болтугай

Зочин
Зочин

Ямар сайн хүн бэ

Зочин
Зочин

Аврагч мэргэжлийн хүн таарч хоёр хүүхэд аврагдлаа гал, уснаас болгоомжлоорой

Холбоотой мэдээ

Back to top button