Top StoriesНийгэм мэдээ

М.Бадарч ба арбитр: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын баг хамтран шинжилгээг "будилуулсан" гэж маргажээ

А, Б сорьцын шинжилгээгээр S1 төрлийн допинг хэрэглэсэн нь баталгаажсан М.Бадарчид холбогдох арбитрын шүүхийн хуралдаан өчигдөр боллоо. Улмаар, хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулан шийдвэрлэсэн байна.

Мөн ХЗДХЯ-наас тус хурлыг нээлттэй явуулах, сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудад боломж олгох хүсэлт тавьсан ч ханган шийдвэрлээгүй юм.

“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” байгууллага нь ТББ-ын статустай ч допингийн маргаан бүхий тамирчдын нэхэмжлэлийн дагуу шүүхийн үйл ажиллагаа явуулдаг.

Бидний өмнө нь мэдээлж байсанчлан, М.Бадарч тус спортын арбитр гэх байгууллагад нэхэмжлэл гаргахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Өөрөөр хэлбэл “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэслэл тавиагүй. Харин шинжилгээ авах процесст байлцсан, хяналт тавьсан ажилтнууд нь холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан гэсэн нэхэмжлэл гаргаад буй юм.

Хэрэв энэ үндэслэлийг арбитрын шүүх бодитой гэж үзвэл, түүний барилдах эрхийг хассан шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжтой харагддаг.

Өнгөрөгч нэгдүгээр сард, урьдчилсан хуралдаанд оролцохдоо М.Бадарч өмнөх маргааны үндэслэлээ өөрчилсөн гэдэг мэдээлэл байв. Тодруулбал, М.Бадарч яг Арбитрын хуралдаанд оролцохын өмнө нэхэмжлэлээ "Миний шээсийг сольсон" гэдэг үндэслэлтэй болгож өөрчилсөн гэгдсэн.

Харин энэ үндэслэлээ албан ёсоор, бичгээр өгөөгүй байна.

Сорьц авах процесст Шадар сайдын тушаалаар ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан баг оролцсон байдаг. Мөн бүх камерын бичлэг баримт болон хадгалагдсан. Энэ үүднээс шээс солих ямар ч боломж байхгүй гэдгийг АТГ-аас хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байв.

Харин ЦЕГ, ТЕГ, АТГ-аас орж ирсэн багийг допингийн шинжилгээ авах сургалтад суугаагүй байсан гэдэг эхний маргах үндэслэлийг М.Бадарчийн талаас тавьж байлаа.

Үүн дээр дөрөөлж, барилдах эрхийг хасах шийдвэр нь зүй бус гэдэг шийдвэр гарахуйц нөхцөл байдал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.

Хоёр талын эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд "Шээс сольсон" гэж албан ёсоор маргахгүй байгаа ч ЦЕГ, АТГ, ТЕГ-аас бүрдсэн цаг шинжилгээ авахдаа л ямар нэгэн байдлаар будилуулсан гэдэг хардлага, үндэслэл тавьж буй аж. Угтаа хамтарсан багийн шинжилгээ авч буй процесс бүрэн камержуулалт дор хийгдсэн. Шинжилгээ будилах боломжгүй юм.

Энэ талаар АТГ-аас ч мэдээлж байв.

Өчигдрийн хуралдааны хувьд Допингийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч нар хэргийн материалтай бүрэн танилцах хүсэлт гаргасны дагуу ийн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэдэнтэй өстөн болж байж бодио хөтлүүлэх нь дээ !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөн ч тэнэгхэн бухандай !

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү

Энэ хүү зүгээр буруугаа хүлээгээд олон түмнээсээ уучлал гуйгаад барилдах эрх сэргэх хугацааг хүлээгээд сууж байх ёстой биз дээ. Ингэж олон хүний цаг зав үрж, утгагүй маргах хэрэггүй биз дээ.

Зочин
Зочин

Нүүрсний хулгайг хийсэн том бүлэг шиг юм муу Бадарч дээр ажилласан болж байна уу ирийрлээ л дээ

Зочин
Зочин

ИЧЭЭСЭЙ БУХАНДАЙ ДОПИНГИЙН БӨХӨНЦӨР МИНЬ

Зочин
Зочин

Мэдээлэл Үнэн л байгаа даа,

Уншигч
Уншигч

Больсон нь дээр дээ. Өрөвдүүлэх гэж бүр уулан дээрээс хүртэл нисч үзээ биз дээ. Шээсэн дээрээ маргаад байвал үснийхээ уутанцарыг л шинжлүүлчих л дээ. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед наад допинг байтугайг чинь гаргаад ирнэ.

Зочин
Зочин

Энэ бадарч болон өмгөөлөгч нь элийрчихсэн юум уу допинг хэргэлсэн нь үнэн гэхдээ шээс авсан хамтарсан багийнхан зохих сургалтанд хамрагдаагүй учираас шинжилгээний хариу хүчин төгөлдөр бус гээд байгаа юум уу нэг үхэрээс шээсний дээж авахад сургалтаар яадагийн өөрөө боовоо гаргаад шээсийн бол өөр яалгах гээд байгаан эсвэл тэр багийнхан жорлонгийн кабинд цуг орж өмд бандаашийг нь тайлж боовыг нь барьж өгөх байсан юум уу гажиг чинь үхсэн ацаа бодоод маргалдаад байгаа юум

Холбоотой мэдээ

Back to top button