Нийгмийн

"1.5 сая гаруй мал хорогдсон тул халдварт өвчин дэгдэхээс сэргийлж булж, ариутгана"

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 11:00 цагаас малчдын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр УОК-ын Шуурхай албаны дарга С.Амарсайханаас "Үхсэн малын тоо өндөр байна. Ариутгалыг хэрхэх вэ" талаар сэтгүүлч асуув.

Тэрбээр уг асуултад "Өнөөдрийн байдлаар сая 570 мянга орчим мал хорогдсон. Өнгөрсөн долоо хоногт 500 мянга гэж байсан. Маш хурдтай нэмэгдчихлээ. Энэ хэрээр халдварт өвчин дэгдэх эрсдэл өслөө. Үүнээс сэргийлж, хорогдсон малыг хяналтдаа байлгана. Тиймээс хот айл сум багуудаар явж хорогдсон малыг цуглуулж булж, ариутгах газар бөөгнүүлнэ. Эргэн тойрныг нь аюулгүй болгох ажлыг хийнэ. Арай гэж цас шуурга аюулт үзэгдлээ давсны дараа шар усны үерийн эрсдэл байна. Энэ их цасан дээр шар усны эрсдэл гарвал зовлон дээр зовлон нэмэгдэнэ. Тиймээс цас хунгарыг нь арилгахад Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлан нэмэлт хүч гаргана" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button