Нийгмийн
Сайн дураараа орцоо цэвэрлэдэг гэр бүлийг СӨХ-ны төлбөрөөс нь 3 сар чөлөөлжээ

Цахим орчинд сайн дураараа амьдарч буй орц, давхраа цэвэрлэсэн айлын гурван сар СӨХ-ны төлбөрөөс нь чөлөөлсөн мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, Тухайн гэр бүл давхрынхаа шалыг байнга цэвэрлэдэг. Үүнийг нь харсан хотхоны СӨХ-оос гурван сарын төлбөрөөс чөлөөлөхөөр болсон байна. Энэ талаар СӨХ-оос мэдээлэхдээ "Хотхоны минь үлгэр жишээ гэр бүл. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайхан бүхнийг хүсье. Энэ зураг бичлэгийг үзээд бүгд дороо нэгийг бодох биз. Байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байх нь зөвхөн танаас шалтгаална. Бүүр догдлоод болж өгдөггүй, танай гэр бүлийг 3 сар СӨХ-ны төлбөрөөс чөлөөллөө" гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмссөн хувцас уранхай цоорхой хамаагүй гол нь цэвэр, цэмбэгэр нөхөөстэй бол ажилд авна.
Бүх айлууд давхараа цэвэрлээд байж болно. Жишээ нь: Энэ айл ганцаараа цэвэрлэж байхад хөрш айлыхан нь цэвэрлэсэн шалан дээгүүр нь шавхайтай гутлаараа гишгэлээд байж таарахгүй. Гутлаа тайлаад гэртэй орж таарахгүй
Ийм хүмүүс бас байдаг аа. Wooow
Энэ мэдээ их таалагдлаа
"Хот айл" Г.Танягийн СӨХ байна.