Нийгмийн

БХД-ийн Засаг дарга С.Эрдэнэбаяр: Нийслэлийн төсвөөс илүү автобусны асуудал чухал байна

НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хурал болж байна. Энэ үеэр есөн асуудал хэлэлцэх бөгөөд голлох асуудал нь нийслэлийн төсвийг тодотгож буй явдал юм. Үүнтэй холбогдуулан Багахангай дүүргээс сонгогдсон төлөөлөгч СЭрдэнэбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бид өнөөдөр есөн асуудлын хүрээнд асуудал хэлэлцэх гэж байна. Цаг агаар, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал асуудлууд нийслэлийн ИТХ болоод Засаг даргыг шуурхай ажиллахыг шаардаж байна. Нийгэм угаасаа цаг минутаар өөрчлөгдөж байна. Бид аливаа асуудлыг цаг хугацаанд нь түргэн шуурхай ул үндэстэй, хуулийн хүрээнд ажиллах шаардлагатай. Үүнийг Засаг дарга болоод ИТХ-ын дарга нар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Тухайлбал өнөөдөр хэлэлцэх гэж буй төсвөөс илүү нийтийн тээврийн асуудал чухал байна. Иргэд шүүмжилж байна. Автобус олдохгүй, жолооч нь хүрэлцээгүй байгааг хэлж байна. Цаг хугацаатай уралдсан, ард иргэдийн амьдралд тулсан хүнд асуудал байна. Ийм байхад НИТХ дараа дараачийн шийдвэр гаргахдаа аливаа асуудалд иргэдийн амьдрал ахуй, бидний шийдэхгүй байгаагаас үүдэн алдаж буй цаг хугацаанаас үүдэн иргэдэд ямар хүндрэл үүсч байгааг байнга бодож байх ёстой. Хувь төлөөлөгчийн хувьд энэ үгээ хэлмээр байна.

Мөн ард иргэдээс сонгогдсон төлөөлөгч гэдгээ ухамсарлаж хуралдаа бүтэн суугаарай. Үдээс хойш оройхон хаяад явдаг байдлаа болих хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 15:03

ЧИ МУУ МАНГАР БАЦААНАА ТАНАЙ ТЭР БАГАХАНГАЙД ЗАМ БАС БӨГЛӨРЧИХДӨГ ЮМ УУ? БИТГИЙ ПИП ПАД ҮСРЭЭД БАЙ ХУРАЛДАА СУУХ СУУХГҮЙГЭЭ ЧАМ ШИГ НУСААР ЗААЛГАХГҮЙ ЯВ ТЭР БАГАХАНГАЙ РУУГАА

Холбоотой мэдээ

Back to top button