Ирэх сарын 1-нээс тэтгэвэр хэдээр, хэрхэн нэмэгдэх вэ
Өнгөрсөн жил ДНБ 62 их наяд төгрөг гэж гарсан. Харин энэ жилийн хувьд 74 их наяд байна гэж тооцоолсон. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цалин тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, инфляцтай уялдуулахаар болсон.
Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилж буй. Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг энэ хүрээнд хийсэн байна.
Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх суурь болсон аж.
Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мөн мэдээлээл байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдаа таны бага цалинг нэмэх бодлогыг Шадар Амарсайхан гуйвуулж, 2023 оны 7 сард цалин нэмэхдээ зөвхөн дарга нарын цалинг нэмсэн. Жишээ нь: ОБЕГ - ын дарга нарын цалин 4-5 сая болсон. Ахлагч нарын гарт авдаг цалин 800000 төгрөг авдаг. Ерөнхий сайдаа цалин нэмдэг Амарсайханы завааруулсан ажуудлыг засч, ахлагч нарын цалин өндөр, дарга нарын цалин бага байдаг олон улсын жишгийн дагуу тогтооно уу.
Ижил нэмдэг нь буруу шүү. Хэн, хэрхэн даатгал төлсөнөөрөө тэтгэвэр тогтсон байгаа.
Энд тэнд ажил хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НД төлчихөөд, насаараа өндөр НД төлсөн хүмүүстэй адил тэтгэвэр авах гэж зүтгэж байх нь ёс зүйгүй ааш авир. НД д төлсөн хэмжээгээрээ л тэтгэвэр авах хэрэгтэй. Насны эцэст боломжийн тэтгэвэр авья гэж бодож байгаа бол НД ийн шимтгэлээ өндрөөр төл.
Яг үнэн
Яг шүү
Яг үнэн
Тэтгэврийн зөрөөг арилгана гэж байхгүй шүү..тухайн үедээ ямар хэмжээгээр ирээдүйд авах тэтгэврээ тооцоолж төлсөн тухайн үедээ 200..300 мянган төгрөг төлчихөөд саяыг авна гэж ярьж болохгүй. Тухайн үедээ хамаг юмаа барж өндөр төлчихөөд бага төлсөн хүмүүстэй адил авна гэж байж болохгүй ямар коммунизм биш..төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ авч байгаа. Бага твөлчихөөд одоо ихийг гэж байхгүй тэгэж тэгшитгэл байж болохгүй . Өөрсдийнхөө төлсөн мөнгийг л авч байгаа. Одоо ажил хийж байгаа улсуудтай адил гэсэн үг..бага ажил хийчхээд ихийг авна гэж дайрч байгаатай адил...тэтгэвэр бол төрийн мөнгө биш. Төд бидэнд
мөнгө өгөөгүй.ажилласан хугацаандаа ирээдүйд авахаар хуримтлуулсан мөнгөө л авч байгаа. Бага төлж бага мөнгө хуримтлуулсан бол багыг л авна тэр ёстой.хари5 төр бидний мөнгийг өөр юманд зарцуулаад өөрсдийнхөө мөнгө шиг загнаад байдгаа боль..бид ирээдүйд өндөр насанд гарахаар 30 40 жил нийгмийн даатгал төлсөн..тэр мөнгө өссөн байх ёстой. Түүнийг тооцоолоод өссөн хэмжээгээр нь төр хэрэглэсэн .тэр мөнгөө төр бидэнд төлөх ёстой шүү..нэг ёсондоо бидний ирээдүйд өндөр насны тэтгэвэрт авахаар төлсөн нийгмийн даатгалын мөнгийг банканд төвлөрч төр зарцуулаад байгаа шүү..бусад оронд энэ байдлаар байдаггүй шүү..нэрийн данс гэж шал утгагүй юм байгаа..бусад оронд энэ хуримтлуулсан мөнгөө нэг удаа ч бүр мөсөн авч байр орон авч байгаа шүү..
Үнэн үнэн
Тэтгэврийн доод хэмжээг л 800-1000000 болгочихвол ч болоод явчихна даа 2-3сая авдаг нөхдүүд 100000 гаар ЯАХАВДЭЭ тоох ч үгүй
Татвар төлсөн төлснөөрөө л байна шүү дээ. Тэгэхгүй юм бол цалингаасаа ашгийн татвар, НДШ, эрүүл мэнд гээд та нараас өчнөөн өндөр татвар төлж байсан хүмүүс яах болж байна. Бүүр 1 байнгийн халамжинд дулдуйдаж амьдарсан сэтгэхүйтэй юмнууд зүв зүгээр байж байгаад их мөнгө авах сонирхолтой байх юмаа. Бараг татвар төлөөгүй шахуу хүмүүс энэ өндөр татвар төлсөн хүмүүсийн мөнгөнөөс тэтгэвэр авч байгаа шүү дээ.
Их идэж, ховх сорсон хулгаач, хахуулчидын тэтгвэрийг нэмээд яаах юм! НИЙТИЙН ТЭТГВЭРИЙГ 1.5 сая болого.
Ажлын цалин хөлсөө л авч тэр хэмжээгээр татвараа өндөр төлж байсан байх шүү. Та нар шиг татвараа төлөөгүй байж зүв зүгээр тэтгэвэр нэм гэж солиороогүй. Битгий горьд. Татвар төлөх болохоор төлөхгүй байж авах болохоороо шүлсээ үсчүүлээд та нар шиг дайрахгүй. Төлсөн мөнгөнөөсөө л тэтгэврээ авч байгаа байх шүү. Та нар ч гэсэн төлсөн мөнгөнөөсөө авч байж шударга баймаар юм.
Тэтгэвэр адил хэмжээгээр нэмдэг нь туйлын буруу. Тухайн үед ямар ажил албан тушаал эрхэлж байсан тэр жишигээрээ тэтгэвэр тогтоолгох нь шударга шүү дээ. Цалин хөлстэй адил 40 хувиар нэмсэн бол зөв байсан юм. Хүүхэд хуурч байгаа юм шиг нэмсэн нэр зүүж байна дээ. 6 сард байх ёстой газраа очино даа МАН. Үүгээр бол улсын ерөнхийлөгч, улсын аварга малчин, угаагч нар бүгд ижил тэтгэвэртэй болсон дээр биш үү аан.
Тиймээ.шудрага байх хэрэгтэй.
Инфляцад нэрвэгдэж байгаа тул шүү дээ
НАСАН ТУРШАА ТАСРАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ НИЙГМИЙН ДААТГАЛАА ХЭРХЭН ТӨЛСНӨӨРӨӨ , ХОЖИМ ТЭТГЭВЭРЭЭ ЯМРААР АВАХ НЬ МАШ ШУДАРГА ШҮҮ ДЭЭ ... өмнөх ЗГ дад маш гомддог, энэ засаг харин ч үнэнд ойртуулсанд БАЯРЛАДАГ ШҮҮ .АМЖИЛТ ХҮСЬЕ .
Мөнгө чинь зүгээр л цаас болж дууслаа.
Гялайлаа 76+1 минь бүх зүйлийг нэмхээс илүү хил гаалийг анхаарч барааны үнийн өсөлтийг баримаар байна тэгвэл монгол баян
Доромжлол .
Хохь чинь муу малаа...
ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ХҮМҮҮСТ ДОРОМЖЛОЛ БАЙХ. 500-800 МЯНГА АВДАГ ХҮМҮҮСТ ТЭНГЭРИЙН ХИШИГ ШҮҮ ДЭЭ. 1 САЯ 500 МЯНГААС ДЭЭШ ТЭТГЭВЭРТЭЙ ХҮМҮҮСТ ДОРОМЖЛОЛ УЧИР САЯАС ДООШ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДАД 200 МЯНГА НЭМЭЖ БАЙЖ ДӨХӨЖ ОЧИНО ШҮҮ ГЭДГИЙГ ЭНЭ ТӨР ЗАСАГ МЭДЭЖ Л БАЙГАА ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ ӨЛӨНГИЙН УДАМУУД 20000 НЭМСЭН Ч БАРЬЦАХ БАЙХ ШҮҮ. ДАНДАА ЯДУУХАН АМЬДАРЧ БАЙСАН ЗАЛЬЖИН ХҮМҮҮС ОДОО ХЭДЭН ТӨГРӨГНИЙ БАРАА ХАРААД ТОМРООД БАЫГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ЯДУУ ХҮНИЙ ХҮҮХЭД АМЬДРАХ УХААН, ЗАЛЬТАЙ ГЭСЭН ДУУ ХҮРТЭЛ БАЙДАГ ДАА.
Баян амьдарч байсан бол баян л байгаа байлгүй. Яагаад ядуучуудаас дор орчихоов. Арчаагүй улсуудын л үг байна даа хөөрхийс.
Улсад хэн, хэдэн жил, ямар ажил эрхэлж, хэдүй цалин авч байснаараа л шударгаар тэтгэврийг нэмэх нь зөв шдээ, түүнээс биш бүх хүн адил тэгш тэтгэвэр авна гэж ямар солиорол байхав дээ. Өнгөрсөн зуны нэмэгдэл бол маш зөв, шударга тооцоолол байсан гэж боддог шүү.
цалинтай ээжийн мөнгөө нэмээч ээ????????????????
100 k СОНГУУЛИЙН АВИЛГА ӨГНӨ ГЭЖ МЭДЭГДСЭН Ш ДЭЭ...ТЭТГЭВЭР НЭМЭХ БОЛ УЛСАД ХЭДЭН ЖИЛ АЖИЛЛАСАНААС НЬ ХАМААРЧ ЯЛГАМЖТАЙ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ ...СОНГУУЛИЙН ӨМНӨ АДИЛХАН 100 К ӨГЧ БАЙГАА НЬ АВИЛГА СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ТЭТГЭВЭР НЭМСЭН ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР ТАСРАЛТГҮЙ ЯРИХ ГЭЖ ТЭР
Улсад ажилласан жилиийг гол болго.
Ажил хийгээгүй хүмүүстэй адил,зарим нь бүр мөнгө өгчихөөд өндөр тэтгэвэр авч жаргаж суунаа.Энийг анхаараач.
Угаасаа тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил, тэтгэвэр төлсөн жилийг харж байж л тэтгэвэр тогтоодог шүү дэн. Ажил хийхгүй явж байгаад 5-7 жил татвар төллөө гээд тэтгэвэр тогтоодоггүй байгаа шүү. Татвар өндөр төлсөн бол авахаас яахав дээ. Өгөхдөө адилхан өгөе гэхгүй байж авах болохоороо ингэж ул үндэсгүй нэм гэж шаардаж болохгүй байх шүү.
Тэтгэврийг тэгштгэнэ гэсэн ойлголт яаж байхав дээ.Хэн НД өндөр төлнө тэр нь өндөр тэтгэвэр авна шүү дээ.Тэгштэг гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм даа.
НДШ өндөр төлсөн хүмүүст их, бага төлсөн, бараг төлөөгүй хүмүүст багахан хувиар нэмэх ёстой. Адилхан байж таарахгүй
Sots niigmiin ued baga tsalintai humuus tohlrson tatvaraa tuldug baican odoo yumni une bidniig yalgahguigeer nemegdej bainadaa 550000 hureltsehgui l bainadaa
Шанцаар идсэн гахай таргалдаггүй гэдэг шүүдээ Зарим настангууд их хувиа хичээсэн арчаагүй сагаатай өөрсдийнх нь кармаанаас аваад бусдад өгчиж байгаа юм шиг донгосох юмаа Яаж ийм атгаг хар санаатай байдийн болоо ичхээр юмаа
Өөрсдийнхөө карманаас төлсөн татвараа буцааж авч байгаа шүү. Харин ажил хийж байгаагүй зарим хүмүүс өарсдийнхөө кармаанаас гаргаагүй байж тэтгэвэр авч байгаагаа бүү эндүүрээд байгаарай.
Тэтгэврийн зөрөө арилгана гэдэг туулийн буруу шдэ насаараа ажил хийж шимтгэл төлсөн хүмүүс , ямар ч ажил хийгээгүй шимтгэл төлөөгүй хүмүүстэй ижил тэтгэвэр авна гэдэг бол шударга биш.....
Hudulmriin hulsnii dood hemjee 660 bolson tetgever 100gaar nemegdeed ch 660 aas doosh bgaa bis dee ene dood hemjeegeer avch bgaa hvmvvs bvgd adilhan bgaad l gaihaad bh yum dood taliin tetgevriig 40huvair ni undur tetgever avdagiig ni 100gaar ni nemj boldoggvi yum uu
Ulsad shudragaar 35 jil hudulmur hiigeed 550 awdag sshudragauu ajilchin angiar tejeelgej baisan humuus undur awch bgaa
Бүгд л олон жил ажиллаж байсан шүү дээ. Ганцаараа 35 жил ажиллачихсан юм шиг аашлах хэрэггүй.
Tiimee hel yariaanii soyoltoi baih heregtee shv
Нийгмийн даатгалд төлж байсан хэмжээгээр эрхэлж байсан ажил албан тушаалаар ижил тэтгэвэр авах хуультай биз дээ.
Бүгдийг нь тэгшитгэл хийж цэвэрлэгч ерөнхийлөгч 2 нь ижил тэтгэвэр авах нь монголын үзэгдэл болох уу
Ажилласан жилийг гол анхаар?
юмныхаа үнийг хязгаарлах хэрэгтэй.
Засгийн ахмадуудаа шулж, хуурахаа хэзээ болих вэ? 7 жилийг 5 болголоо гэж баахан шоудаж 7 жилээр тэтгэвэрийг олгож баахан шулсан . Тэгээд ахмадуудаас үалилж хулгайлсан мөгнөө нөхөн олгож өгөөгүй. Хамгийн багадаа ахмадууд 2-5 сая төгрөгөөр хохирсон шүү дээ
Хамаг ажлыг биечлэн хийж гүйцэтгэдэг доод албан тушаалтай хүмүүс бага цалин авч тэдний хийснийг нэгтгэж цаасан дээр бичиж худлаа үнэн тоо ярьдгууд нь өндөр цалин авдаг нь шударга бус ш дээ. Тэр яам тамгын мэргэжилтнүүд баахан ямар ч үр дүнгүй судалгаа авч худлаа ярьж суудаг улсууд. Тэдний оронд гардан ажиллаж бгаа хүмүүсийнхээ цалинг тэднийхээс өндөр болгох хэрэгтэй.
Маш үнэ хэллээ , үүнд сувилагч эмч нар хамааралтай , мөн өрхийн эмнэлэгийн дарга нар зүгээр байж байгаад л асар өндөр цалин авна энэ буруу шүү дээ хамаг ажлыг сувилагч нугалаж байна .
Сая 7жилээр бодоод 5жил болгосон eр өөрчлөгдөөгүй хэдэн саяаар авч бгаа ахмад нь болдог л бх бид 550к юунд ч хүрэхгүй үүнийг л тэгштгээд өгөөч гээд бгаа шүү ахмадууд ядаж 700-1000000 болчихвол
Наад тэгшитгэнэ гэдэг ойлголт чинь соц нийгэмд л байдаг зүйл шүү дээ. Хүмүүс төлсөн татвараа буцааж авч байгаа болохоос төрөөс зүгээр мөнгө аваагүй болно.
2013 онд тэтгэвэрт гарсанч
Одоо хүртэл ажил хийгээд
даатгалаа төлөөд явж байгаа
иргэний тэтгэврийг олигтойхон шиг нэмж болдоггүй юм уу.
Цалин нэмээд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө ш дээ сда гэж
ХАЛАМЖЫН БОДЛОГОО БОЛИОД АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛИЙГ ТӨРҮҮЛЭХ БОДЛОГО ЯВУУЛАХ ЭР ЗОРИГ БАЙНА УУ ТӨР ЗАСАГ МИНЬ ЭЭ..
Сонгуулийн шоу тэтгэвэр ноогдол ашиг эртэнээс нэмж өгөх бсан шоу улс даяар эхэлсэн шүү бүгдээрээ бодолтой байугаая
Эмнэлгийн благын тусгай мэргэжлийнх тэтгэвэр тогтоолгоход бага гарахаар байна
Төрийн албан хаагчдын цалин их зөрүүтэй байгаа шүү. Дарга 4. 5 сая авдаг мэргэжилтэн сая 500 авч байгаа шүү энэ ийм их зөрүү байж болохгүй шүү хамаг ажил хийдэг мэргэжилтэн. Сая 500 аваад дарга 5 сая аваад. Дарга хариуцлага үүрдэг л байх гэхдээ гарын үсэг зураад хуралд суугаад л байж байдаг биз дээ жаахан дүхүүлмээр байна шүү.
Булгантуяагийн амнаас олигтой юм гарахгүй бага тэтгэвэртэй ахмадууддаа арай илүү нэмчих сэтгэл алга уу сонгуулийн шагнал хахууль биш биздээ
Зочин
1500000 deeshee nemeh shaardlagagui. Ajil hiij baigaa zaluuchuud avch chadahgui tsalin.
Тэгж тэгж дарга нарын цалин нэмэгдээд бусад нь чихэр долоогоод л өнгөрдөг дөө
Манай бүхнийг мэдэгч чадагч гоц ухаантай тэнгэр заяатууд сонсоод сүйд танай Хулгайч нам ялах нь тодорхой тиймээ улныхаан сонгогч нэртэй цагаан цааснуудаа
Цалинтай ээжийн мөнгөө нэмээчээ тэтгэвэр нэмэх нь маш зөв цалинтай ээж гэх нэртэй талхны мөнгөө жоохон нэмэх хэрэгтэйшдээ
Тухайн үеийн бараа бүтээгдхүүний нэмэгдэл, инфеляцтэй уялдуулан нэмж бгааг тэтгэврийн зөрүү гэж индүүрээд бичээд бх юм. тэтгэвэр авагчдын тэтгэвэрийн хэмжээ нь төлж бгаа шимтгэл, ажилласан жил гээд харилцан адилгүй өөр2 тэтгэвэр тогтоолгож бгааг ялгаж салгаж сэтгүүлчдэд ойлгуулж тэд зөв танилцуулж баймаар юмаа. Өөрсдөө ч гэсэн тэтгэвэрт гархаараа авч байсан цалингийхаа хэмжээгээр төлсөн шимтгэл ажилласан жилээрээ тэтгэврээ тогтоолгоно шүүдээ.
Маш муу
Хэрвээ МАН Сонгуульд ялвал маргаашнаас татвар нэмэх хүүхдийн мөнгийг байхгүй болгох болно. 2020 онд сонгуульд юу гэж амлалаа даа. Хэрэгжсэн юм түй ч байхгүй. Харин ч 2 удаа хүүхдийн мөнгийг байхгүй болгож бүх төрлийн татварыг нэмсэн. Ипотекийн зээлийг 3 хувь болгоно гэсэн хаа байна? Байхгүй . Харин ч бидний хүртэх ёстой баялгаас 40 гаруй тэрбум төгрөгийг хулгайлсан. ХУЛГАЙЧ хүн хэзээ ч засардаггүй .Энэ нам сөнөж байж Монголын хонгилд гэрэл сүүмэлзэнэ.
Анхнаасаа л оны эхэнд нэмчихгүй сонгуулийн шоу хийхээ болчихож болдоггүй юм уу
Та нар 30 жилд бас нэг зөв зүйл хийлээ.Амжилт
100000 mynga mungu ymuu ard tvmniig huurhaa bolio MAH malchin bolon dundaj amidraltai hvmvvciin tetgewriig 2 say bolgoo
Маш зөв оновчтой шийдвэр бна Урьд хувиар нэмдэг тэтгэврийн зөрүүг ихэсгэдэг юм. Ажилд амжилт хүсье
1 саяаас доош тэтгэвэр авдаг ахмадуудаа нэмүүл яасын бага тэтгэвэр авдаг нь хохироод бна
Тэгшитгэхээр өндөр татвар төлснүүд нь бас хохироод байгааш дээ
20гаран жил ажиллаад тэтгэвэрт 5 хүүхэдээр 50 гасандаа гарсан. Халамжийн тэтгэвэрютй адил л тэтгэвар авч бна би одоо нас 66 хүрсэн. Халамжийн тэтгэвэр нэмэгдээд 480 000 болсон миний тэтгэвэр нэмэгдээгүй 550 000 хэвээрэал бна. Яаж ямар аргаар бодсон юм бүү мэдээ 21 жил нийгмэмийн даатгал төлсөж ажилсан. Юм өө одоо яах юм бүү зөвөлгөө хэрэгтэй бна.
ОБ ын Аврагч , Гал сөнөөгч нарын цалинг 4.000000төг ; Дарга нарын цалинг 1000000 төг байвал зохилтой !!!
20 жилээс илүү ажилсан хүмүүсийн 1.5 аар нэмдэг нь үнэнүү 41 жилтэй орсон байхад 350 000 аарл гарч байлаа яаж бодоод байдгиймбэдээ тэтгэвэрийн тэтгэвэрийн доод хэммжжээ 1.5 сая байяаа
Ттөрийн албан хаагч гээд улирлбн нэмэгдэл 40 40 50 60 60 % нэмэгдэл авдаг нь бага цалинд орохгй байхоо
Зөрүү арилгана гэчхээд ижил хэмжээгээр нэмдэг нь яаж байгаа юм бол. Хүн болгоных өөр баймаар юм.