НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

"Ойрын өдрүүдэд салхи ширүүсэх ч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй"

УОК-ын Шуурхай штабаас өдөр бүр 11.00 цагаас улс оронд үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр /2024.02.26/ ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөв байдал, өнөөгийн нөхцөлийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт 0-3 см цас нэмэгдсэн. Ихэнх нутгаар хүйтэн байлаа. Дархадын хотгороор -46 хэм хүрсэн. Харин долоо хоногийн сүүлээр 1-14 хэмээр зөөлөрсөн. Маргааш төвийн болон зүүн аймгаар цас орно. Гэхдээ тийм их биш. Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар харьцангуй хур тунадасгүй байна. Гуравдугаар сарын 2-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 3-нд баруун, төв, говийн хойд бүс, гуравдугаар сарын 4-ний өдөр нутгийн зүүн хэсгээр зөөлөн цасаар шуурна. Энэ үеэр салхи ширүүсэх ч гэлээ аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байна. Харин температурын хувьд ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга байх бол гуравдугаар сарын эхээр хүйтний эрч сурална" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button