"ОХУ шатахуун экспортдоо хориг тогтоох ч Монголыг оруулахгүй гэсэн"

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2024.02.28/ өнөөдөр боллоо. Өнөөдрийн хурлаар нийт 30 орчим асуудлыг шийдвэрлэжээ. Уг мэдээллийг хийсний дараагаар сэтгүүлчид УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас сонирхсон асуултаа тодруулав.
-ОХУ улс орнууд руу шатахууны экспортоо хязгаарлалт тогтоох гэж байна. Үүнд Монгол Улс багтаж байгаа юу?
-ОХУ-ын Засгийн газраас тогтоол гарах зүйл байгаа. Хараахан батлагдаж гараагүй байна. Энэ хориг арга хэмжээг намрын түлшний үеэр авч байсан. Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих тэр процесст ОХУ дотоод хэрэгцээгээ эхлээд хангахын тулд экспортдоо хориг тогтоож байна. Энэ нь хавар бас давтагдаж байна. Монгол Улсыг намрын хоригт оруулсан байсныг гаргахын тулд 30 хоногийн үйл явдал болж байж шийдвэрлэсэн. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад мэдсэн тул арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улсыг хоригт эхний үед оруулахгүй гэдэг мэдээлэл өглөө. Гэхдээ баталгаажсан мэдээлэл ирээгүй байна. Дизель түлш, Евро-92 шатахууны бүх сав дүүрэн байгаа. Энгийн АИ-92 хангалттай нөөцтэй байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНгар новш минь чиний худлаа ярихыг намаржингаа сонссон. Чи мэдээд шийддэг бол сайн л байна.
Сайдтан минь үнэн бол сайн л хэрэг дээ. Танд хүмүүс итгэх нь муу байгаа шүү.
Амл�##�тыг эсрэгээр нь ойлговол явд�##�д тустай