Датаграфик Статистик

Монголд дөрвөн жилд нэг удаа төрсөн өдөр нь тохиодог 2,314 иргэн байна

Хамгийн олон хоногтой жилийг өндөр жил гэдэг. Тухайлбал, дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдөр өнөөдөр тохиож байна. Тэгвэл уг өдөртэй холлбоотой сонирхолтой статистик танд хүргэе.

Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,314 иргэн бий гэсэн судалгааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ны өдрийн дараагаар Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тус өдөр мэндэлсэн иргэдийн 47.5 хувь буюу 1,098 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 94 хүн амьдарч байна. 

Хоёрдугаар сарын 29-ний өдөр төрсөн хүмүүсийг аймгаар нь ангилбал,

  • Архангай-96
  • Баян-Өлгий-78
  • Баянхонгор-60
  • Булган-40
  • Өвөрхангай-69
  • Говь-Алтай-39
  • Говьсүмбэр-8
  • Дархан-Уул-55
  • Дорноговь-66
  • Дорнод-65
  • Дундговь - 41
  • Завхан- 56
  • Өмнөговь- 36
  • Орхон- 75
  • Сүхбаатар- 58
  • Сэлэнгэ- 70
  • Төв- 62
  • Увс- 44
  • Хөвсгөл- 94
  • Ховд - 63
  • Хэнтий- 68

Эл өдөр төрсөн иргэн төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэжээ. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конгт уг өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг байна. Харин манай улсын хувьд ямар нэгэн зохицуулалт байдаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button