НИЙГЭМ

ШӨХТГ: Шалтгаангүйгээр гурилын үнээ олон удаа нэмсэн компаниудыг шүүхэд өгсөн

Гурилын компаниуд үнээ шалтгаангүйгээр нэмсэн нөхцөл байдал тогтоогдсон тул ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ тухай ШӨХТГ-ийн дарга Б.Билгүүн "Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Ингэхэд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн ийм нөхцөл байдал тогтоогдлоо. Тодруулбал,

2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:

  • Дээд гурил дунджаар 62.8 хувиар
  • Нэгдүгээр гурил 53.1 хувиар
  • Хоёрдугаар гурил 40.9 хувиар гурилын үнэ өссөн байна.

Харин гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг судалж үзэхэд:

  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  • Од групп дээд гурил 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар
  • Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар
  • Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан.

Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Ийм учраас хэрэг үүсгээд асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Гурил үйлдвэрлэгч нар холбоотой. Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо гэдэг холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр байдаг. Энэ дээрээ ярилцаад гурилын үнээ зэрэг нэмээд явдаг байдал ажиглагдсан.

Шүүх дээр хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. 2023 оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн байна. Нийт өсөлтийн хувь нь нэг кг дээр 19 хувь буюу 635 төгрөг. Харин дээд гурилын үнийг есөн удаа нэмсэн байна. Нийт 16 хувиар нэмсэн ба кг тутамд 405 төгрөг нэмжээ.

Тэгвэл нэгдүгээр гурилын үнийг нийт есөн удаа нэмсэн бол хоёрдугаар гурилын үнийг 154 төгрөгөөр нэмсэн байна. Тиймээс үгсэн хуйвалдаж үнээ нэмсээр байгаа тэдний энэ асуудалд арга хэмжээ авч ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-29 16:11

КОМПАНИЙХ НЬ НЭРИЙГ ЗАРЛААЧЭЭ ҮЙЛДВЭРИЙХ НЬ ЛИЦИНЗИЙГ ХУРААГААД ЛАЛАРУУДЫГ НЭГ ХУДАГТ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ ЯМАР ШУНАЛТАЙ АЦНУУД ВЭ? БЫСДАНУУД

Зочин
Зочин
2024-02-29 18:02
Reply to  Зочин

Дотоодын хэрэгцээгээ хангадаг боллоо гээд сайхархаад байсан.Болорчулуун гурилын ченж гурил т�##�х хямд байна гэж попроод нөгөө гурилын үйлдвэрүүд нь Болорчулууны үгийг өөрсдөө ашигтайгаар эргүүлээд явчихсан .ОДОО НЭГ ГАРЦ БАЙГАА НЬ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ ДУУСТАЛ ИМПОРТЫН ГУРИЛ ОРУУЛЖ ИРЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. ЦЕМЕНТЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАНГАДАГ БОЛЛОО ГЭСЭН .ТЭГСЭН Л.НАРАНБААТАР АРХИЧИН ИД ЦАГААР ХӨТЛИЙГ ЗОГСООЖ ЦЕМЕНТИЙГ ИХЭД ҮНЭД ОРУУЛСАН .МАНы ажил нэг иймэрхүү .

Эмээ
Эмээ
2024-02-29 17:38

Гаднаас гурил оруулж ирж хямд зарсныг га�##�ийн татвараас чөлөөлөөд эхлэхээр наадуул чинь юугаа нэмэх юм бэ. Сайндаа л жагсана биз. Наймаачид оруулаад ирнэ

Зочин
Зочин
2024-03-01 10:23

Даварсан новшнуудад Төрийн төмөр нүүр харуул, импортын гуриланд га�##�ийн татварыг тэглээд өг

Зочин
Зочин
2024-03-01 11:35

Олсон орлгоор нь тогууль тавиад улсад оруулчаач ээ, шүүх дараад л буцаагаад л явуулна шүү дээ,

Зочин
Зочин
2024-03-01 23:26

Энэ ажил хийдэгүй амьтанхэний тэжээвэр, хаанаас гараад ирэв?

Зочин
Зочин
2024-03-02 17:16

Зөв асууд�##� хөндөгдсөн .чин шударга байгаарай. Амжилт хүсье

Зочид
Зочид
2024-03-02 19:10

Б.Билгүүн нь ард түмний төлөө шударгаар ажилласан явд�##�д т�##�архаж байна. Импортоор оруулж ирэх гурилыг татваргүй оруулж ирэх хэрэгтэй байна. Одоо гурилын үнэ дэндүү үнэтэй байгаа тул нэг хэсэгтээ га�##�ь, НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэр Монголын 8 компаниас үнэтэй гурил битгий аваарай, мөн сайн Х.Болорчулууны компаниас! Б.Билгүүн хүүд баярл�##�аа, тэтгэврийн бидэнд хэцүү байгаа юм.

hulan
hulan
2024-03-05 23:50

tsagaan idee suu suun buteegdhuun deej aaruul geed bugd l nemsen shdee

Зочин
Зочин
2024-03-06 13:55

Доривтойхон арга хэмжээ авахгүй бол тэгс гээдл арг�##�аад өнгөрнө шүү.

Холбоотой мэдээ

Back to top button