НийгмийнНийгэм мэдээ

Үхрийн махны үнэ 36 мянга хүрч, өнгөрсөн жилийн өдийгөөс 53.2 хувиар өсөв

Улаанбаатар хотын Саруул захад нэг кг үхрийн цул махны үнэ оны эхний улирлын байдлаар 36,000 төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.2 хувиар нэмэгдсэн тоо бий.

Салбар яамны зүгээс шалтгааныг өвөлжилтийн хүндрэлийн дараагаас ийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн тайлбарладаг.

Хамгийн өндөр
₮36,000
Саруул зах · 03.30
УБ дундаж
₮30,877
Цул мах, 1 кг
Жилийн өсөлт
+53.2%
Дээд цэгийн харьцаа
5 жилийн өсөлт
≈3x
2021 → 2026
Эх сурвалж: ҮСХ, /2026.03.30/

ҮСХ-ны долоо хоногийн тутмын тоон мэдээллээс харахад, үхрийн цул махны дундаж үнэ 2026 оны хоёрдугаар сард 28,812 төгрөг байсан бол гуравдугаар сарын эцэст 30,877 төгрөг болж, ердөө нэг сард 7.2 хувиар өссөн. Үхрийн ястай мах 26,976 төгрөгт хүрч, өмнөх сараас 2,395 төгрөгөөр нэмэгдсэн гэжээ.

Эдгээр үнийн зөрүүтэй байдал нь зах, худалдааны төвүүдэд ижил бус. Тухайлбал, Оргил супермаркетад кг мах 26500 төгрөгөөр зарагдаж байгаа бол Саруул захад кг мах 36,000 төгрөгт хүрсэн зэргээс үүнийг харж болно.

Шалтгаан

Үхрийн махны үнэ, 2021–2026
Жижиглэн дундаж үнэ, ₮/кг — ҮСХ-ны мэдээгээр
Эх сурвалж: ҮСХ-ны долоо хоног тутмын барааны үнийн мэдээ, 2021–2026 · /2026.03.30/-ний байдлаар
Тэмдэглэл: 2021 оны утга ҮСХ-ны нийтлэгдсэн мэдээнд дутагдалтай тул шугаман гурвалжилгаар тооцов.

Үнэ өссөнөөр инфляцид тодорхой дарамт ирсээр байна. Тухайлбал, ҮСХ-ны мэдээлснээр 2026 оны дөрөвдүгээр сард улсын инфляц 10.1 хувь хүрч, ойрын жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрээд байна.Ийн өсөхөд өргөн хэрэглээний барааны сагсны гол нэрийн бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн байна.

Монгол улсын хүнсний нийт бүтээгдэхүүний дийлэнх хувь нь импортоор орж ирж буй бөгөөд 2026 оны эхний дөрвөн сард улс нийт 3.7 тэрбум ам.долларын бараа импортоор авсан байна. Ойрх Дорнодод үүсгэсэн нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүнээс ирэх эдийн засгийн тодорхой хүчин зүйлүүд импортын бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй манай улсад ч мөн нөлөөлж буй билээ.

Захуудын ялгаа /2026.03.30/
Нэг хотод үнийн зөрүү 9,500 төгрөг хүрсэн нь нийлүүлэлтийн сүлжээ тогтворгүйг харуулна.
Худалдааны цэг
Үхрийн цул, ₮/кг
Саруул зах
36,000
УБ дундаж (ҮСХ)
30,877
Оргил супермаркет
26,500
Нөөц мах (УБ ЗАА)*
13,800
Эх сурвалж: ҮСХ, Нийслэлийн ЗАА — /2026.03.30/
*Нөөц мах ястай үхрийн мах; зөвхөн 446 дэлгүүрээр түгээгдэнэ.

Цаашид махны үнийн өсөлтийн эсрэг холбогдох яам, Засгийн газрын зүгээс хариу арга хэмжээ авахгүй гэсэн бөгөөд энэ нь цаашид ч махны үнэ өснө гэсэн үг юм.

Хэрвээ хүнсний бараа бүтээгдэхүүний сар тутмын өсөлт нэмэгдсээр байх юм бол оны төгсгөлд улсын инфляцын түвшин одоогийнхоос даруй өсөлттэй гарахаар байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюукыг огцруулчихбал амьдрал сайхан болно гээд байсан улам л дордлоо доо

Зоч
Зоч

Худлааа хуцах юм 100 : өсчихсөншдэээ юу 50; хуьл

Зочин
Зочин

Малчдаас халамжыг хасвал махны үнэ буурна амархан сонгуулийн эрхийг нь хасвал улс орон хөгжинө

Zochin
Zochin

Gants honi awah gej hagas sariin tsalin yawaad baihiin eswel tsalingaa nemeechee

Зочин
Зочин

100% ӨССӨН ШҮҮ .ХУДЛАА МЭДЭЭ БИЧЭЭД ТАНАЙ САЙТ ХЭДИЙГ АВДАГ ВЭ?

Зочин
Зочин

Хайртай МАНгаруудаа сонгоод л бай элгээрээ хэвтээд бүгд гуйлгачин болцгооно доо, хохь нээ

Зочин
Зочин

Махны үнэ 100 хувь өссөн шүү

Холбоотой мэдээ

Back to top button