Датаграфик СтатистикЭДИЙН ЗАСАГ

Хөдөлмөр эрхлэх насны 48.8 мянган хүн ажил эрхлэхгүй байна

Ажиллах хүчний судалгааны 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 (57.6%) сая нь ажиллах хүч, 915.9 (42.4%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний 1.2 (96.1%) сая нь ажиллагчид, 48.8 (3.9%) мянга нь ажилгүй хүн байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.6 (3.3%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (0.3%) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 15.8 (24.5%) мянгаар, өмнөх улирлаас 17.2 (26.1%) мянгаар буурсан байна.

Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 54.9 (6.0%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 11.5 (26.6%) мянгаар, өмнөх улирлаас 15.0 (37.7%) мянгаар өссөн байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 7.0 (5.9%) мянгаар, өмнөх улирлаас 1.1 (1.0%) мянган хүнээр буурч 110.9 мянга болсон байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 7.2(6.5%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч буюу 40 цагаас бага цагаар ажилладаг, өөр ажил хийж, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүмүүс байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
3 сар 1, 2024 14:42

Наадуул чинь ажилгүй биш ээ. Бүгд Прусс уначихсан х�##�туур хийгээд сарын 3 саяын цэвэр орлоготой яваа. Хороо хориндоо болхоор х�##�амж авах гэж “орлогогүй”л гэж хэлдэг хүмүүс.

Зочин
Зочин
3 сар 4, 2024 16:25
Reply to  хүннү

Ер нь тэр үнэн шүү.

Зочин
Зочин
3 сар 1, 2024 18:00

Ажлын байр ц�##�ингаас хамаарч ажилд орохгүй байгаан боловуу

Зочин
Зочин
3 сар 1, 2024 21:34

Хөдөлмөрийн хөлс ц�##�ингаа нэмбэл ажил хийнэ шүү дээ.Солонгост очихоороо боолын ажил хийж чадаж байгаа шүү дээ.Солонгост гадаадын хүмүүстээ бага хөлс өгч хүнд хар ажлаа хийлгэж байна.Манайх болохоор эсрэгээр нь гадаадынханд 10 дахин их хөлс өгч байгаа шүү дээ бодлогын �##�даа их байгаа шүү дээ

Билгээ
Билгээ
3 сар 2, 2024 00:00

Офисын өндөр барилга их барьж б.а бүр хотоор дүүрлээ. Үйлдвэр завод, цехийн барилгуудыг их хэмжээгээр барих хэрэгтэй. Ажил олдохгүй б.а. Конторт суугаад баялаг үйлдвэрлэхгүй шүү.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 08:43

Т�##� нь архинд орцон гарууд ажил хийдэггүй

Зочин
Зочин
3 сар 2, 2024 11:25

Төр засаг ажил хийлгэхгүй, зүгээр х�##�амжаар тэжээгээд байхад ямар дурак биеэ зовоож ажил хийхийг хүсэх вэ дээ??!!

Холбоотой мэдээ

Back to top button