Нийгмийн

Зөвлөгөө: Зээлтэй байхдаа жирэмсэлбэл дикритний мөнгөөрөө зээлээ төлнө

Цахим орчинд нэгэн иргэнд "Зээлтэй байхдаа жирэмсэн болж болохгүй юм байна шүү" гэх мессежийг түгээгээд буй. Учир нь нэгэн эмэгтэйд зээлийн эдийн засагч нь “эгчээ та жирэмсэлж болохгүй шүү. Хэрвээ жирэмсэлбэл дикритнийхээ мөнгөөрөө үлдсэн зээлээ дарна шүү. Надад хэлээрэй” гэж зөвлөжээ.

Үүнээс зээлтэй хүн жирэмсэлбэл ямар нэгэн эрх нь хязгаарлагддаг мэт шууд ойлголт төрүүлээд буй. Гэвч энэ нь үнэндээ ямар нэгэн байдлаар эрх нь хязгаарлагдсан явдал биш юм. Энгийндээ зээлийн эдийн засагч нь харилцагчдаа халамж тавьж, цалин орлогогүй хүн байгаа ганц орлогын үүсвэрээрээ зээлээ төлнө. Өөрөө дикритний мөнгөө хэрэглэж чадахгүй болно гэх агуулга бүхий нөхөрсөг зөвлөгөө ажээ.

Тухайн зээлийн эдийн засагч харилцагчдаа энэ мэт анхаарал тавьдаг байснаас гадна “Гурав хоногийн дараа таны зээлээ төлөх өдөр болно шүү. Мөнгөө битгий үрээрэй” гэж залгадаг байжээ. Зарим тохиолдолд “Зээл нь дутчихлаа би өгчихье. Та дараа яг буцааж өгөөрэй” гэх байдлаар эзэмшсэн мэргэжил, харилцагчаа хайрлах хандлагатай банкны ажилтны жишээг мөн харуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2024 10:38

ПААХ ЮУ ВЭ АРӨЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button