ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Газрын тос 81 ам.долларт сүүлийн нэг сар үнээ барилаа

Брент маркийн нефтийн үнэ нэг баррель нь 81.90 ам.доллар байгаа бол WTI маркийн газрын тосны үнэ 78.06 ам.доллар байна. Сарын өмнө Брент маркийн газрын тосны үнэ 81.63 ам.доллар байсан бол WTI 77.56 ам.доллар байсан байна. Үүнээс харахад өнгөрсөн нэг сарын хугацаанд дэлхийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй газрын тос үнээ барьсан нь харагдаж байна.


Нефтийн бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгчдийн нэг ОХУ шатахуун экспортдоо хориг тогтоож, хязгаарлаад байна. Иймд зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзэх нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүнд тусах магадлалтай байдаг.

Манай улсын хувьд нийт шатахуун импортын дийлэнх хувийг буюу 97 хувийг ОХУ ханган нийлүүлдэг. Гэсэн хэдий ч Монгол Улс энэ удаагийн хориг арга хэмжээнд хамаарахгүй талаар Монгол Улсын Засгийн газраас мэдээлсэн. Харин ОХУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр /2024.03.05/ хэвлэлийн бага хурал хийхдээ уг мэдэгдлийг бататган "Монгол Улсад шатахууныг хэвийн хэмжээнд нийлүүлнэ. Хоёр улс засгийн газар хоорондоо хэлэлцээр хийсэн тул энэ удаагийн хоригт орохгүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button