Нийгмийн

Хичээлээ тараад харьж явсан хүүхдийн гар утсыг 41 настай эрэгтэй дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш нар хүүхдүүдэд заавар, зөвлөмж өгөх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button