Гуравдугаар сарын 8-нд зориулав| Салбар, салбарт түүчээлж буй Монголын хүчирхэг найман эмэгтэй

"Эмэгтэйчүүд голлосон нийгэм болжээ" гэсэн үг идэвхийлэн яригддаг болсон үед бид амьдарч байна. Нээрэн л энэ нийтлэлийг бэлтгэх явцад Монголын салбар, салбарын тэргүүлэх, удирдах албан тушаалд эмэгтэйчүүд олонх буйг анзаарсан.
Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. "Мартын 8" хэмээн нэрлэж заншсан энэ баярын өдөр амжилттай яваа эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргая гэхэд олон байна. Иймд салбартаа шинэ өнгө төрх авчирч, тууштай хөдөлмөрлөж, хамгийн гол нь эх орондоо өөрийн үр өгч яваа найман эмэгтэйг тэдний дундаас онцолсон юм.

А.Баярцэцэг - Эдийн засагч, Философич
А.Баярцэцэгийг та бүхний зарим нь харж, дуулж байсан байх. Тэр бол ХБНГУ-ын Мюнхен дэх Людвиг Максимилианы нэрэмжмит их сургуульд Философийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй.
А.Баярцэцэг өмнө нь мөн ХБНГУ-д Эдийн засагч мэргэжлээр доктор хамгаалсан. Харин Монголд ажиллаж амьдарч байх хугацаандаа философи сонирхож, нийгмийн хөндүүр асуудлуудыг шинэ түвшинд судалж, оюун санааны хувьд бие даахаар сэтгэл шулуудсанаар дахин Герман орныг зорьсон юм.
"Майнд" клубийн гишүүн байх үедээ тэр бидний мэдэх "Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?", "Хайрлах урлаг" зэрэг философийн номуудыг хамтран орчуулж, эрхлэн гаргасан. Үүгээр нь олон нийт илүү мэдэж магадгүй.
Монголд ирээд тэр философичийн дуу хоолойг эмэгтэй хүний, мөн хэрсүү шинэ өнцгөөр бидэнд хүргэж эхлэх нь дамжиггүй хүлээлттэй юм.

Б.Болор-Эрдэнэ - Нийтлэлч
Тэр бол Болушка, Б.Болор-Эрдэнэ. Монголчууд одоо түүний бичвэрийг хүлээж, сонирхож, анзаарч уншдаг хэмжээнд очжээ.
Болушка олон жил бичиж буй. Монголд түүн шиг хурц үгээр, хүйтэн бөгөөд хатуу гаргалгаатай, бас их уншсан, судалсны хөрсөн дээр зоригтой бичдэг нийтлэлч цөөн байсан. Ар араасаа төрөн гарах нийтлэлчид Баабарын ч юм уу үзэл санаа, өнгө аяст хүлэгдэж болохгүй юм. Харин тэр эрх чөлөөтэй бичиж яваа.
Болушка бол Японы боловсрол эзэмшсэн эмэгтэй. Эхлээд Эдийн засагч, дараа нь Олон улсын харилцааны чиглэлээр сурсан. Уншдаг, бичдэг амьдралын хэмнэлийг тэр эмэгтэй хүний хувиар үнэ цэнтэй, нийгэмд нөлөөлдөг, бас дур булаам, цоо шинэ түвшинд гаргаж тавьсан.
Нийтлэлчийг дураараа, амархан ажил гэж харах гээд байдаг. Өөрөө туулж, ажиллаж үзээгүй салбарынхаа эсвэл нийгэм, улс төрд өрнөсөн үйл явдлын тухай зөвхөн уншсан, мэдсэн дээрээ тулгуурлан прогнозолж бичнэ гэхээр амархан ч юм шиг санагдах нь аргагүй. Гэхдээ сэдвийг нэвт шувт харж, тайлбарлаж бичдэг хэмжээнд очихын тулд чөмөг дундалмаар хөдөлмөр, тэвчээр шаарддагийг тэр бас ярилцлагадаа дурдсан байдаг.
Болушка бол зоригтой, уншдаг, потенциалтай, авьяаслаг монгол эмэгтэйчүүдийн тод төлөөлөл юм. Тэр нийгэмд, улс төрд нөлөөтэй нэгэн нийтлэлч болох замдаа хэдийнэ оржээ. Өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн платформгүй мөртлөө одоо зөвхөн "Болушка" гэсэн брэндээр тэр нийтлэлээ уншуулж чадаж байна.

Ч.Болортуяа - Сэтгүүлч
Хэвлэл мэдээллийн салбараас онцлох эмэгтэйг сонгоно гэдэг энэ нийтлэлийн критерт амаргүй ажил болж таарсан. Одоо яг үндсэн сэтгүүл зүйн ажил хийхгүй байгаа ч Ч.Болортуяа харин энэ критерт нийцэж байна.
"Өнөөдөр" сониноос эхэлж, iKon.mn сайтыг өнөөдрийн хэмжээнд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Ч.Болортуяа Монголын сэтгүүл зүйд хамгийн анх "Танилц: ..." гэсэн эхлэл гарчгийг моодонд оруулсан хүн. ЖДҮХС-гийн зээл авсан УИХ-ын гишүүдийн мэдээллийг нээлттэй датанд суурилан ил болгосон ажил нь Монголдоо бас анхдагч байсан бөгөөд үүнийгээ "Танилц" хэмээн гарчигласан билээ. Үүгээрээ тэр Ц.Балдоржийн нэрэмжит шагнал хүртсэн.
Өдгөө Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ажиллаж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч. Шинэлэг, нээлттэй, ажил хэрэгч байдлаар Засгийн газрын хэвлэл ажилладаг. Үүнд Ч.Болортуяа сэтгүүлчийн барьераа бас харуулж буй болов уу.
Ч.Болортуяа Transparency International олон улсын байгууллагын "Anti-Corruption Award 2020" буюу авлигын эсрэг тэмцэгч шагналыг хүртсэн нь гайхалтай амжилт болсон.
Сэтгүүлч зөвхөн үзэгтэй, тексттэйгээ байхад амжилтад хүрч, нөлөөлж, хүлээн зөвшөөрөгдөж чаддагийг тэр харуулсан юм. Ч.Болортуяа бол даруу, хөдөлмөрч, сэтгүүл зүйн салбарын онцлохоос аргагүй нэгэн дүр.

П.Золжаргал - Найруулагч
2023 онд хоёр эмэгтэй найруулагчийн, хоёр монгол кино олон улсын кино наадамд амжилттай оролцсон. П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" Венецийн наадмаас "Хар арслан" хүртсэн. Харин Каннын кино наадамд анх удаа монгол кино сонгогдсон нь П.Золжаргалын "Баавгай болохсон" юм.
П.Золжаргал Японд найруулагчийн мэргэжлээр суралцсан нь өөрөө онцлох үйл явдал. "Шинэ Монгол" сургуулийн төгсөгчид ихэвчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр Японы их, дээд сургуулиудаас тэтгэлэг авч чаддаг. Гэвч хүссэн хүсэл, төсөөлсөн мөрөөдөлдөө үнэнч шатаж байсан П.Золжаргал найруулагчаар суралцаж чадсан.
Ганцхан гадаадад эзэмшсэн боловсрол түүнийг найруулагч болгож чадахгүй. П.Золжаргал нэгэнтээ "Би Японд яаж ёс зүйтэй байхыг л сурсан" гэж хэлсэн. Харин үзэл санаа, дуу хоолой нь түүний бага насны амьдралаас эхлэн төлөвшсөн. Бас тууштай хөдөлмөрч зангаараа тэр хэд хэдэн удаагийн богино хэмжээний киног амжилттай хийсэн.
"Баавгай болохсон" бол түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Хөрөнгө босгох амаргүй ч тэр бусдын үзэл суртлаас ангидаар үүнийг хийж чадсан. Кино нь ч амжилтад хүрсэн. Монгол дахь нээлтээр нь 90 мянга орчим хүн үзлээ. Одоо ч гадаадын кино театруудад нээх хуваарь дуусаагүй. Найруулагч өөрөө "Гадаадын наадмуудаас нийт хэдэн шагнал авснаа мэдэхгүй, тоогоо алдчихсан" гэж хошигносон. Энэ бол худлаа биш ээ.
Тэр олон улсад монгол кино үнэлэгдэх шанг таталцсан, хамгийн сүүлийн цаг үед бол хамгийн хүчтэй татаж чадсан, эмэгтэй найруулагч.

Э.Болормаа - Ховд аймгийн Засаг дарга
Аймгийн Засаг даргын ажлыг тэр нутагтаа төрж өссөн, удаан хугацаанд амьдарсан, тэндхийн удирдах албан тушаал, голчлох бизнесийн эзэд, эндээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ойр дотнын хүмүүс л хашдаг имижийг тас цохисон нь Э.Болормаа байв.
Тэр дундаа, аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн ажилласан тохиолдол Монголд байхгүй.
Э.Болормаа АНУ-ын Колумбийн их сургуульд магистр хамгаалсан, эдийн засагч нэгэн юм.
Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Монголд ирээд тэр сурсан мэдсэнээ эх орны төлөө зориулъя гэсэн эрмэлзэлтэй байсан нь лав.
Ингээд Засгийн газарт хөл тавьсан, Ерөнхий сайдын зөвлөх болсон. Харин шийдвэрээр түүнийг Ховд аймаг руу "илгээсэн" юм. Тэр эмэгтэй хүнээс гарч болох бүхий л давуу талыг үзүүлэн ажиллаж байна. Наадмаар сур ч харвасан. Ховдын сэтгүүлч микрофон бариад хүрээд ирэхэд төлөв зогсож байгаад хариулдаг. Ажил хэрэгч, алив асуудалд чигч шударга бөгөөд гаргалгаатай ханддаг.
Улс төрчийн хувьд ч тэр сайн бөгөөд хурдан боловсорч байна. Нэгэнтээ "Би Ховдын хүн болсон" гэж хэлсэн нь үүний баталгаа. Түүний урд улс төрийн амжилттай зам мөр зурайж байгаа ч Ховд аймгийн хөгжил энэ хугацаанд тодорхой зүйлийг харуулах биз.
Жинхэнээсээ эмэгтэй хүн өнөө цагт улстөрд хөл тавибал өөрт нь тавигдаж болох дүүжлүүр шаардлагыг зарим хэсгээс нь бүтээлцэж яваа хүн бол Э.Болормаа.

Б.Болор-Эрдэнэ - SpaceX компанийн ажилтан
Түүнийг Монголын улстөрд байх үес Обуна нэрээр ярьж, бичдэг байсан. ЦХХХ-ы дэд сайд байлаа. Тэгээд өөрөө ажлаа өгөөд, тэр дороо АНУ руу явсан. Нэг хэсэг сураг тасарсан ч тэндээ амжилттай ажиллаж, үнэлэгдэж байв. Хамгийн сүүлд Илон Маскийн "SpaceX" компанид ажиллахаар болсон мэдээ түгээд буй.
Б.Болор-Эрдэнийг "Time" сэтгүүл онцолж байлаа. Өмнө нь Монголоос эмэгтэй битгий хэл эрэгтэй хүнийг энэ сэтгүүл онцолж байсангүй. Тэр одоо бидний амьдралыг ихээхэн хөнгөвчлөөд буй бүх цахим системийн хэрэгжилтэд гар бие оролцсон. E-Mongolia систем түүний үед биеллээ олон, хэлбэржсэн.
Харвардыг төгссөн Б.Болор-Эрдэнэ Монголын төлөө Монголд ажиллахад амаргүй юмтай их тулсан. Жендерийн ялгаварлалд өртсөн, шулуухандаа.
Дөнгөж саяхан Монголд албан ёсоор нэвтэрснээ зарласан "Starlink"-тэй хийсэн Засгийн газар талын эхний яриа, хэлэлцээрт тэр бас л оролцож байсан юм.
Б.Болор-Эрдэнэ хилийн чанадаас "Цаашдаа улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байх болно” хэмээжээ.

Б.Батцэнгэл - GMIT их сургуулийн захирал
Монголд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна.
Энд уул уурхай, инженерийн чиглэлээр супер боловсон хүчнүүд бэлтгэгддэг. Герман профессоруудтай, оюутнууд ХБНГУ-д очиж үлдсэн жилээ суралцдаг.
Монголдоо "Оюу толгой", "Эрдэнэс Тавантолгой" тэргүүтэй үндсэн том төслүүдэд тэдний залуу төгсөгч олон. Гадаадын улс орнуудад ч монгол инженерүүд GMIT-ийг төгссөн бахархлаараа өнгөлж яваа. GMIT-ийн сургууль Налайх дүүрэгт байрладаг, дотуур байртай.
Очиж үзэх боломж ноднин хавар тохиосон бөгөөд эгээ л гадаадын их, дээд сургуулиудын жишгийг нэвтрүүлэхээр ихэд хичээсэн нь анзаарагдсан. Монголд ийм хэмжээний боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулж буй нь өөрөө амжилт юм.
Харин Б.Батцэнгэл бол ХБНГУ-ын Аахен хотын RWTH - Техникийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан, манай химийн салбарын толгой цохих эрдэмтдийн нэг. 2013 оноос GMIT сургуулийг үүсгэн байгуулалцаж, өнөөг хүртэл ажиллаж байна.
Эхэнд дурдсан А.Баярцэцэгийн хамт тэр "Майнд" клубийн хүрээнд мөн "Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?" зэрэг герман хэл дээрх философийн номуудыг хамтран орчуулж байсан юм. Түүний мэдлэг чадвар, олон улсад үнэлэгдсэн байдал, хүчирхэг оюун санаа, оюутнуудтайгаа ажилладаг арга барил зэрэг нь бахархал төрүүлдэг.

Г.Ариунжаргал - "Anna Cashmere" брэндийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хэдхэн түүхий эдийн нэг бол ноолуур. Энэ салбарт шинэ өнгө төрхөөр өрсөлдөхгүй бол бас чадахгүй.
Харин Г.Ариунжаргал "Anna Cashmere"-ийг цоо шинэ концепцтойгоор эхлүүлсэн. Харьцангуй богино хугацаанд түүний брэнд Монгол ноолуурыг дэлхийд таниулж явна.
Тэр бол дэлхийн эмэгтэй захирлуудын холбооны (WCD) гишүүн, “Forbes Mongolia” сэтгүүлээс гаргадаг “30 хүртэлх насны 30 шилдэг залуу” жагсаалтад багтсан нэгэн.
Наймдугаар ангиасаа л аав, ээжийнхээ эрхэлж байсан "Үлэмж кашмер"-ийн ажилд оролцсон тэрбээр мөн л мөрөөдөл, хүсэл сонирхолдоо тууштай байлаа.
АНЭУ-ын Дубай хотод болж өнгөрсөн “IFE Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцон, “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртсэн нь том амжилт. Монгол ноолуур үүгээр Дубайд худалдаалагдаж байна.
Бизнес хийгээд гоо зүй, урлагийн өндөр мэдрэмжийг хослуулж чадсан нь Г.Ариунжаргалын авьяас гэж харагддаг. Ноолуурын олон брэнд дундаас "Анна" ерөөс загварын цоо шинэ чиг хандлага, урлаг дахь орчин үеийн хурц нарийн мэдрэмжээр лав ялгарсан.
Тэр бизнес эрхлэгч олон амжилттай монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл яах аргагүй мөн.
Тэмдэглэл:
Ердөө наймыг дурдахад л ямар хүчирхэг, цэгцтэй, зогсошгүй дүр төрхийг үүтгэж байна вэ.
Цаашлаад ном хэвлэлийн салбарыг дурдсан ч "Тагтаа", "Нил", "Улбар", "Гарүна", "Альфа бүүкс" гээд шинэ тутам хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч дандаа л эмэгтэй. ХААН банкны Гүйцэтгэх захирал, "Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал гээд том "босс"-ууд олон. Геологи, хууль, хүний эрх, жендер гээд ерөөс салбар салбарт эмэгтэй манлайлагчид олон байна.
Эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, богино хугацаанд дэлхийн энтэй сэтгэдэг, бүтээдэг болсон тэдний амжилтын нууц монгол эмэгтэй хүний суурь зан чанартай ч холбоотой байж мэднэ.
Бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Anna bolichih.
Шилдэг эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд бэлтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх, амьдр�##� судлуулах зэргээр дэмжих хэрэгтэй
Таних тод эмэгтэй нэг ч �##�гадаа ХХны сайд асан Болор Эрдэнэ гэгч ахмадуудыг Доромжилогч гэдгээр нь ахмад холбоочид мэднэ Хийсэн бүтээлийг нь мэдэхгүй л юм бна Энэ сэтгүүлч хэтэрхий 1 т�##�ыг баримт�##�чихаж дээ
Ахмадуудыг доромжиллоо гэдэг чинь их л хоцрогдсон хүний гомдол тунирхл л даа, ша �##� утгагүй сонсогдож бна шүү !
Болор-эрдэнэ зөндөө л юм хийсэн шдээ. Нэг үеээ бодвол цахимаар тодорхойлолт нтрээ авдаг л болсий шд. Наад эмэгтэй чинь одоо элон маскийн компанид удирдах хийдэг, монголд з�##�уухан эмэгтэй болохоор муулаад үхэх гээд байдаг байсан, дэлхийд өөрөөр үнэлэгдэж байна. Хар хэрүүл хов жив л сонсдог болохоор мэдэхгүй байх нь аргагүй биз лол
Naadahiig chin Bolor-Erdene hiigeegui, umnuh darga Chinbat hiigeed ajliig n avaad uuruu hiisen met heldeg
ХҮЧИРХЭГ гэчихжээ ккк.....
Ёстой авах хүн гэгч �##�га. Нойлын ногоон тэгнүүд байна.
Захи�##�гаар бичээд байгаа юм бишүү. Ялангуяа болор~тэй нөхдүүд нь. Сонгууль дөхөж байна даа.
Хүчирхэг энэ тэр худлаа хөөрч өөрсдийгөө магтуулах хэрэггүй ийм юм одоо газар авахгүй хүүхнүүдээ. Баярын мэнд хүргэе
Энд гайгүй гэж үзэр нэгч хүүхэн �##�га даа. Ёстой нөгөө уул үзээгүй байж хормойгоо шуусан, ус гатлаагүй байж гутлаа тайлсан ийм ш�##�дан хүүхнүүдийн т�##�аар бичиж попрох хэрэггүй дээ.
Манайд заваан атаархуу шуламууд их.Сайхан л эмэгтэйчүүд байна.
jinhene hudlaa bodit unelgeend ul niitseh pyaldaga medee bn
МанАнг дагасан хүчирхэг гэвэл таарч байна.
Ман - н гөбснүүд л байна.
За даа тааруухан л сонголт байна . Сэтгүүлч нийгмийн ажилтанууд л байхшиг. Баялаг бүтээгч , аугаа сэтгэлт бүсгүйчүүд нь �##�гауудаа
Чадварлаг сайхан бүсгүйчүүд төрөн гарч байгаад баяр хүргэе ээ. Монголын минь бүх бүсгүй өөдрөг, өнгөлөг явах болтугай!
Болушка л биш шүү
МАН АН НАМЫН ХОШНОГУУД
Нөгөө Болор эрдэнэ юуны манлайлагч хошуулагч байх вэ дээ Хэд төгрөг өгөөд өөрсдийгөө сурт�##�чуулж байгаагийн нь бодохоор бүр дургүй хүрэх юм
Эргүүтэж дууслаа. Жендер ярьсаар сөнөлөө гэж. Эрчүүд нь удахгүй эмэгтэйчүүддээ туслахгүй болох нь дээ. Учир нь эргүү эмэгтэйчүүд маань эрчүүдийнхээ толгой гараад мордчихлоо.
MAH-ii BUGSZ DOLOOGCHIDIIG YUGII NI BICHDEGIIN. EGUURIIHEN UURSDUU HSMGIIN IHEER BIGSZ DOLOOGCHID. NEG TEREGNII 2 DUGUINUUD.
ZUGEER L BUGDIIG N HUNDLEH ESTOI... HEN NEGEND TAALAGDAH ALBAUGUI. URAGSHAA ZUTGE...AMJILT HISIE BUGDED N.YMAR DOLLOR BISH.
МАН-ын өнцгөөс харсан юм уу даа.
энэ жагса�##�танд манай массын(хар)төлөөлөл Өнөрөө багтах учир байж болох уу.
Монгол эмэгтэйчүүд (дийлэнх олонх нь) бүр эрт дээр үеэс мундаг байсан, одоо ч хэвээр!!! Xарин эрчүүд маань үнэхээр гологдож байгаа! Хатуу ч гэсэн энэ үнэн!!
Энэ нэг гавьяат, тэргүүний, шилдэг нэх мэт хоосон нэр төр хөөсөн хоосролоосоо хэзээ с�##�ах юм бэ
Гавьяагүй гавьяат, хийсэн ажилгүй баатрууд, хойноосоо жагссан тэргүүний эсвэл бөөн будаг шунх болсон, мэс зас�##� хийлгэсэн царайлаг гэх мэт хоосон зүйлсээс монголчууд үнэн з�##�хаж байна шүү
Бүгд гадаад хэлээр ярьдаг Монгол хэлийг сүйрүүлэгч нар ....
өөрийнхөө гадаад хэл мэддэггүйгээрээ гайхуулаад байгаа юм аа даа? 🙂
Эд нараас өөр гайх�##�тай дайчин, хийсэн бүтээсэн юмтай бүсгүйчүүд олон байгаа шүү. Эд нар арай л бишээ.
Сан�##� нийлэхгүй байв�##� энэ хэдээс илүү мундаг эмэгтэй монголд хаана байна? Хэл л дээ, хүлээж байя.
За яршигөө эд нар ,мундаг эмэгтэйчүүд бишээ
kkkk аргагүй л сонгууль ойртсон энэ байтугай эмгэнэлт драм жүжиг үзнэ днн энэ олон зуун мянган хүчирхэг энгийн цайлган даруухан чимээгүй Монголын эмэгтэйчүүд байхад аан одооч хэн ш�##�гаруулсан нь мэдэгдэхгүй мөнгөтэй �##�иа ичих эмээхээ мэдэхгүй маанагууд голд нь цохиж явах юм даа аргагүй л тэнэг мангарууд гэж боддог байхооо ичиэ үхмээр энэ зүйлээ төлбөртэй л нийтэлдэг байх даа мөнгөгүй сэтгүүлчид одоо яахав дээ ийм бохир систем бүх шатандаа та бид олж нүгэлийн нүдийг гурилаар хуурцгаая
Хөөх та өөрөө энэ сэтгүүлчийг таньдаг, мөнгөөр нийтлэл бичсэнийг нь мэддэг байх нь. Хэн ш�##�гаруулсан гэдэг нь гарчгийнх нь доор сэтгүүлчийн нэрийг нь бичсэн байна. Таны бичснээр өөрийгөө тэнэг мангар биш гэдгээ батлах гэж ийм юм бичээд явдаг юм байх даа. Өөрийн чинь танихгүй мэдэхгүй хүний тухай нийтлэл явж байхаар тэр дороо "маанаг" нэртэй болчихдог юм уу хаха. Өөрийнхөө хувийн асуудлуудыг тусгаад бичсэн, энд дурдсан эмэгтэйчүүдийг хэрэггүй доромжлохоос өөр логиктой зүйл би энэ сэтгэгдлээс хайгаад олсонгүй. Мартын 8-аар монгол улсын төлөө ажиллаж буй, монголынхоо нэрийг мандуулж байгаа хэдэн бүсгүйчүүдийн тухай бичлээ гээд таний хэлсэн "даруухан чимээгүй бүсгүйчүүдийг" үл тоймшоосон гэсэн үг биш шүү дээ. Мөнгөтэй байв�##� юу гэж? Атаархаагүй бол өөр асууд�##� баймааргүй юм. Юунаас ч эд нар ичиж эмээх ёстой юм? Та л юу ч танихгүй хүмүүсийг аноним нэрийн цаанаас доромжлосноор өөрийгөө элэг доог болгож байх юм. Ямар ш�##�гуураар энд зургаа нийтлүүлчихсэн байгааг мэдэж авмаар байв�##� Фэйсбоок хуудас руу нь ороод бичсэн нийтлэл, номыг нь унш гэж танд зөвлөхөөр байна. Зүраг бүрийнх нь доор ч танилцуулган дээр нь юу хийж бүтээснийг нь тайлбарласан байна. Тэр бүрийг нь уншиж танилцчихаад шүүмж өгхөө бодохгүй юу хө.
Ха ха баахан МАН гишүүд, том дарга нарын татаасууд. Зарим хүчирхэгийг чинь мэдэхчгүй юм байна. Хэдэн биeнээ хөөргөөд зарим нь үг хэл нь ч жигдрээгүй юмнууд төрд зайдагнаж онигоо болоо биз дээ
Хүчирхэг гэж Рүт Гинсбург хуульч эмэгтэйг хэлдэг юм шүү дээ. Ийм нам эсвэл сайн ах дагасан юмнууд бол ха ха шүү
Eguur.mn saitiin nehsen mungiig ugvul hen durtai ni ingeed sociald bichuuleh bolomjtoi gejuugaashde
Дунд хуруу та өөрөө хийсэн бүтээснээ үзүүлсний тань дараа таны шүүмжийг авъя хө
Өөр хүмүүс �##�га уу!? Яагаад философи сонирхсон бэ, гэхдээ мөрөөдлийн багийн гишүүн ш�##�иг бандитай яг юу хийж бж Герман руу зугтав!? Хардаж бна… Энэ үг 2 утгатай тул их дотно байгаа. Харилцаа, эдийн засаг төгсчөөд одоо freelancer хийж байгаа хүүхийг магтаж сэвэх нь цуг бас сонгуулийн маркетинг хийж байсан байх аа гэж… Бичвэр нь улынх, тогтсон юм байхгүй хэт нуршуу, уйтгартай… Обуна гдг хүн юм хийсэн, баярл�##�аа… Бусад нь намын, маркетингийн томилгоод л бна дөө…
Яагаад танд уйтгартай санагдсан юм бол доо хахаха. Уншаад учрыг нь олоогүй хүний бичих зүйл байна хө. Төгссөнөөсөө өөр юм хийж байгаа хүмүүсийг хархаар ихээхэн уур тань хүрдэг юм аа даа.Тан шиг зоргоороо ч�##�чдаг хүмүүсээс зугтаж Герман яваа байх гэж бодогдох юм ха ха.
Биеэ үнэлэгч царайлсан ийм этгээд хүүхнүүд энэ төрд битгий хэл монголд хэрэггүй. Өөрсдийгээ магтуулж сурт�##�члуулсан ийм маваагүй зантай з�##�ьчин хүүхнүүд олшроод ирэхээр удс орон хэцүүднэ дээ хөөрхий. Юул болдог болдоо.
Хөөх энд хичнээн логик сэтгэлгээ олдсонгүй хаха.
1. Биеэ үнэлэгчийн царай гэж ямар царай вэ? Та амьдр�##�даа хэдэн бүсгүйчүүдээс татг�##�зсан хариу авсан болоод ийм үг амнаас чинь гардаг байна хаха.
2. Этгээд хүүхэн гэж юу вэ? ААН, та энэ бүсгүйчүүдийн ааш аринг нь нэг бүрчлэн таньдаг юм аа даа. Монгол толиос утгыг нь сөхөж харахад этгээд-зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэх зан гэсэн байна. Таны хэлснээр тэгвэл бусдыг даган явдаг, өөрийнхөөрөө зүтгэдэггүй хүн гарах ёстой юм уу тиймээ.
3. Тийм шүү, төрд ба монгол улсад хэн хэрэгтэй, хэрэггүй болохыг яг л та шийднэ. Энэ эмэгтэйчүүд бол яав ч биш тиймээ. Аа мэдээж энэ бүсгүйчүүдийн бичсэн нийтэлсэн бүх ном диссертацийг уншсанаар барахгүй бүгдтэй нь танилцаж мэдэлцсэний дараа энэ шийдвэрийг гаргаж байгаа гэж би танд итгэлгүй яахав.
4. Аан тийм та энэ бүсгүйчүүд өөрсдийгөө магтуулах гэж �##�баар ингэж нийтлүүлсэн гэж та баттай мэдэж байгаа, тийм шүү. Аа яаж вэ гэж үү? Мм зүгээр л энэ Зочин нэрийн доор сэтгэгдэл бичиж үлдээсэн юм чинь таны л зөв бас таны үзэл бодол маш чух�##�. Хамгийн чух�##� гэж хэлсэн ч болно. Нэрээ ч хэлэхгүй танихгүй хүний хийх юмаа олж атаархлаар буц�##�ж бичсэн сэтгэгдлээс нь өөр юу чух�##� байна гэж дээ хэхэ.
5. Маваагүй гэж үг байхгүй тул саваагүй гэх гэсэн юм байх. Хэхэ зүгээрдээ, ганц хоёр бичгийн �##�даа баймз. Танд ч зөв бичих хэрэг болох бишдээ тиймээ. Толь бичгээс харахад саваагүй-�##�иваа юмыг шохоорхох, сониуч гэх юм, сониуч гээд л биччихийн оронд юун тойруу замаар магтдаг юмб хаха.
Манай эмэгтэйчүүд ч ма-лчид шиг л чирүүлж гулдруулж элдэв эс болж байж л хүчээр нэг юм явах юм даа. Энэ хэд дотор ч бас мэр сэр байна. Ер нь шилмэл үүлдрийн ма-л сурта-лчлах гэж байгаа биш учиргүй ингэж өргөх, онцгойлохын хэрэг юу байна аа? Зүгээр мөрөөр нь орхичиж болдоггүй юмуу? Ма-лчид гэж нэг сайхан тэжээвэр үүлдрийн хүн бий болсон. Удахгүй эмэгтэйчүүд гэж өргүүрийн ма-лтай болох нь. Энэ улс орон чинь хязгаарлагдма-л боломжтой шүү дээ. Ав адилхан хүмүүс байж байта-л нэгнийг нь онцгойлон анхаарч өргөөд тээгээд ирэхээр нийгмийн харилцаанд ан цав үүсдэг юм байгаа биз дээ? Өргүүлж тээлгэсэн ма-л дараа жилийн зуднаар зааздахгүй л бол найдвартай нүд анидаг. Сонгууль, нийгмийн дав�##�гаа, улаан оросын хутгаа, хувьсг�##�т г�##�зуур�##� америк маягийн шоу х�##�уур�##�, феминизм, сексийн хувьсг�##�, элдэв явцуу хийрхэлүүд бүгд өнгөрнө. А-лга болно. Энэ буура-л дэлхий юу эсийг үзсэн гэхэв. Эмэгтэйчүүд хэчнээн өргүүлээд тэнгэрт гарахгүй. Газартаа, нөгөө муусайн эрчүүдийнхээ хажууд л үлдэнэ. Өөр яана гэж? Харин тэр үед яах бол?
ХАХАХААХАХ ёох энд хэлээд байх юм �##�га. Мисожинист м�##�чин л байна. Та энэ мэргэн эргэцүүлгээ т�##� дээрх таван хошуутайгаа хува�##�ц, тэднээсээ дээр хариу авах байх.
Ард түмэндээ танигдсан эмэгтэй энд лав �##�га танигдах гэж яваа юм болуу даа
Ёоо элэг монголын хүчирхэг 8 нтр хахаха монголын хүчирхэг �######� долоогч гвл таарч бна гарчиг нтрээ зөв өгөөчээ элгийн юм бичих юмаа
Энэ хүмүүсийг тантай харьцуулхад хэн нь илүү а-л долоогч бол доо, хармаар л байна. Анонимоор дэлгэцийн цаанаас таатайхан бурж байдаг, цаана нь ямар үзлийн юм хэвтэж байдаг бол xDDDD
dandaa man ymuu
Боловсролтой, ажил хэрэгч, хүчирхэг эмэгтэйчүүд байна шүү. Амжилт хүсье.
Юун с�##�барын шилдэг вэ? Дандаа долоогч нар, бусдын хүчээр шилдэг бологч нар бна. Жинхэнэ шилдэгүүд биш бнаа
Бичгийн ойлгомж их муу, гадаад сэтгэлгээгээр юм уу? Сурна биедээ. Олон сайхан хүүхдүүд гарч байгаа нь баярламаар бна.
За баахан нам дагаж ам тосдоно хүүхнүүд л байна ш дээ.Ах нар нь суга суга татаж өндөр �##�банд тавьсан 3хүүхэн л лав бна
За болилдоо. Юун хүчирхэг эмэгтэй вэ. Ингэж худлаа нэр цол өгөхөө больчих. Зүгээр МАН аас нэр дэвших гэж бгааюмаа та нар дэмжиж өгөөрэй гэсэн энэ ялгаагүй харагдаж бн.