Нийгмийн

Өнөөдрөөс нөөцийн мах худалдана

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарсан. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8,000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна. Үүнтэй холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК-ийн нөөцийн мах бэлтгэх үйл явцтай танилцаж, хяналт тавьж ажиллажээ.

Энэ жил “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК нь 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тонн мах нөөцөлсөн байна. Уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран гүйцэтгэж буй.

Түүнчлэн энэ жил Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар ажил үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button