Нийгмийн

Миягино дэвжээг хаалгахгүй байхын тулд санал асуулга авч эхэлжээ

Хакүхо М.Даваажаргалын хариуцдаг Мияагино дэвжээний сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийн бөхчүүдээ хүчирхийлсэн хэргийн дараа дэвжээг хаах асуудал яригдах болсон. “Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Мияагино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд бямба гарагт /2024.03.09/ мэдэгдсэн байна.

Тэгвэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг дэвжээг хаах шийдвэрийг эсэргүүцэн санал хураалт явуулж эхэлжээ. Мөн Япончууд крилл үсгээр бичиж, уг шийдвэрийг нь эсэргүүцэн гарын үсэг ч цуглуулаад буй.

Тус хэвлэлд мэдээлснээр "Японы сүмогийн холбооноос шавийнх нь хүчирхийлэлд өртсөн Миягиногийн дэвжээг хааж байгааг бид эсэргүүцэж байна. Өмнө нь үүнтэй төстэй дуулианууд дэгдэж байсан. Илүү хатуу шийтгэлийн шалтгааныг олон нийтэд ил тод болгохгүй бол сүмо сонирхогчид, жүчээг дэмжигчид, янз бүрийн ивээн тэтгэгчид үүнийг бүрэн хүлээж авах боломжгүй. Миягино багштай холбоотой бусад санаа зовоосон асуудал, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг олон нийтэд ил тод болгохгүй бол Сүмогийн холбоо хаалттай ертөнц хэвээрээ байгаа сэтгэгдэл төрүүлсээр байна. Энэ удаагийн хэргээс илүү том хэргүүд сүмо ертөнцөд олон болж байсан. Тухайлбал, Токицуказэгийн өрөөнд аллага болж түүнийгээ нуун дарагдуулахыг завдсан. Накагавагийн дэвжээний эзэн бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан. Таканохана, Муцү, Исэгахамагийн дэвжээнд болсон асуудал гээд дурдмал маш олон асуудал байдаг ч тэдгээр нь дэвжээг хаах хэмжээнд хүрч байгаагүй. Миягинод хэтэрхий хандаж байгааг эсэргүүцэж байгаа тул санал хураалт явууж байна" гэжээ.

Санал хураалтад энд дарж, QR кодыг уншуулан мэдээллээ оруулж оролцох боломжтой. Хэрэв санал хураалтад оролцож байгаа бол "Sign this petition" гэх улаан товч товшиж, овог, нэр, мэйл хаягаа оруулаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-03-11 21:04

Энэ ч сайн санаачлага биш л дээ , , угтаа бол Хакукогийн бүх булхайг \ гэр бүлийн гадуурх харьцаа зэрэг \ дэлгүүлж , хаах үндэслэлээ улам бат�##�гаажуулж авах , улмаар Хакухо хэн болохыг нийтэд ойлгуулах л оролдлого . Хакухо тэмцэх
тусмаа ирээдүй нь улам бүр бүүдгэрэнэ гэсэн үг ...

Зочин
Зочин
2024-03-12 08:36

Chi UI medej bgaa uim be
.hudlaa ataarhahch ,mongol muuhai hunee

Х.Жаргалсайхан
Х.Жаргалсайхан
2024-03-12 22:37

Дэвжээг хааж болохгүй

Х.Жаргалсайхан
Х.Жаргалсайхан
2024-03-12 22:38

Дэвжээг хаахыг эсэргүүцэж байна

Зочин
Зочин
2024-03-13 10:10

Ирээд харуулын �##�банд орох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button