Нийгэм мэдээУРЛАГ

Урлагийн гэр бүлээс гаралтай бяцхан дуучин Д.Гоомарал

Дэлхийн нэр хүндтэй “The Voice of Mongolia” телевизийн шоуг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй. Тус шоунд урлагийн гэр бүлээс гаралтай бяцхан дуучин Д.Гоомарал шүүгчид төдийгүй үзэгчдийн хайр энэрлийг ихээр татаад байна. Түүний аав нь Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр. Мөн Б.Дэлгэрбаярын дүү Б.Одмандах 2018 онд "Voice of Mongolia" шоунд амжилттай оролцож байжээ.

-Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр-

 Тэрбээр цэрэг, эх орны сэдэвтэй дуунууд гочлон дуулдаг бөгөөд 2015 онд “Поклономися” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан. Мөн "Universe Best Songs" анхдугаар наадамд оролцож, шилдэг оролцогчоор шалгарч байсан юм. Өнгөрсөн жил мөн ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан ИСААК ДУНАЕВСКИЙН нэрэмжит олон улсын дуулаачдын IX дэхь уралдааны тэргүүн байрыг эзэлсэн уран бүтээлч билээ.

-Улсын филирмонийн Морин хуурын чуулгын флеит хөгжимчин, дуучин Б.Одмандах-

Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУСТА Д.Сарантуяагийн удирдлага дор флеит хөгжимчнөөр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х.Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрбээр "UBS" телевизийн "Universe best songs-2012" наадмын шилдэг 25 оролцогчдын бөгөөд 2018 онд "Voice of Mongolia" шоуны гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон юм.

-Бяцхан дуучин Д.Гоомарал-

Харин Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаярын охин “The voice of kids” шоунд оролцлоо. Өнгөрсөн ням гарагт тус шоуны хоёр дөрөв дэх дугаараар Б.Дэлгэрбаярын охин гурван шүүгч гурвуулаа эргэж харсан. Улмаар бяцхан авьяастан дуучин Наагийгийн багт орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2024 21:28

B.Odmandakh gej okhin “Nairah arga chin buruudaad baina” gesen duug duulj shuugiulj bsn. 10M uzegchtei mash undur handalt avch baisan. Delgerbayar ch sain duuriin duuchin, ah duu 2 manai Uvurkhangain Taragt sumiin garaltai huuhduud dee.

Холбоотой мэдээ

Back to top button