Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Оскар 2024: Oppenheimer 13 төрөлд нэр дэвшсэнээс долоод нь ялж байлдан дагууллаа

Өнгөрсөн жилийн долоодугаар сард нээлтээ хийсэн Кристофер Ноланы Oppenheimer уран сайхны кино Алтан бөмбөрцөг, Их Британийн академийн шагнал гардуулах ёслолоос хамгийн их төрөлд ялсан билээ.

Тэгвэл 96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд тус уран бүтээл 13 төрөлд нэр дэвшсэнээс долоод нь ялж, Оскарыг байлдан дагуулав.

Oppenheimer нь

  • Шилдэг кино
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
  • Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
  • Шилдэг найруулагч,
  • Шилдэг эвлүүлэг
  • Шилдэг кино зураг авалт

Шилдэг эх хөгжмийн төрөлд ялалт байгуулсан юм. Ингэснээр тус уран бүтээл кино наадмуудад нийт 548 төрөлд нэр дэвшиж, 318 шагнал авлаа.

Эмма Томас, зургийн эх сурвалж: Los Angeles Times

Тус киноны продюсероор Ноланы эхнэр Эмма Томас ажилласан. Томас кино багаа төлөөлөн Шилдэг киноны шагналыг хүлээн авахдаа “Би энэ мөчийг маш удаан хүсэн, мөрөөдөж ирсэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button