Нийгмийн

"Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ"

2023-2024 оны хичээлийн жил дундаа орж, сурагчдын гуравдугаар улирлын амралт эхлэх дөхөж байна. Энэ удаагийн амралт дөрөвдүгээр сарын 01-ний өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 07-ны өдрийг дуустал үргэлжлэх ээлжит хуваарь бий.

Энэ талаар БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.ШИнэбаяраас тодруулахад ""Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Ээлжит хуваарийн дагуу амарна" гэлээ.

Ийн амрахдаа ахлах анги бага ангийн өдөр хоног зөрөхгүй нэг өдрөө амарч, нэгэн зэрэг цугларна. Харин дөрөвдүгээр улирлын амралт зургадугаар сарын 1-нд бага бүлэг, зургадугаар сарын 8-нд дунд бүлэг, зургадугаар сарын 15-нд ахлах бүлэг амрах хуваарьтай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button