НийгмийнЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн Бизнес мэдээЭдийн засгийн мэдээ

Ам.долларын ханш 2022 оны үетэй зэрэгцэж, буурлаа

Ам.долларын ханш энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 3400 төгрөгөөс доош дүнд орж ирсэн. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сард уг ханш 3500 төгрөг аваад байв. Харин эл ханш огцом биш ч өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тогтмол буугаад байна. Өнөөдрийн байдлаар 3,375.69 төгрөг байна. Энэ нь 2022 оны аравдугаар сарын 23-ны өдрийн ханштай зэрэгцэн унаад буй үзэгдэл юм.

Өнгөрсөн оны хавар валютын нөөц хомстсон учир Сангийн яам, Монголбанкнаас нөөц нэмэгдүүлэх үе шаттай бодлого хэрэгжүүлсэн. Үүнд ЭТТ ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу толгой" ХХК-иудад валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн байдаг.

Ам.долларын ханшийн өдөр өдрийн хаалтын ханшийг доорх хүснэгтээс харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Моншол хүн
Моншол хүн
2024-03-12 11:43

Монголчуудыг бүгдийг нь тэнэг гэж тархи угаахаа боль �######� цаашаа

Хөвж яваа
Хөвж яваа
2024-03-12 14:59

Өнөөдөр ингэж сүгсэлзх яах вэ? Маргааш 4000teg болоход бэлн бна. Төг бол цаас болоод удаж бна. Ойрвгон бичж сэтгүүлч болддгүй

Зочин
Зочин
2024-03-12 16:25

Доллар 1=500₮ болгох харэгтэй .

Холбоотой мэдээ

Back to top button