СПОРТ

Хакүхо аварга иргэншлээ сэргээлгэх бол Ерөнхийлөгчид өргөдөл гаргана

Хакүхо Даваажаргал аваргыг албан ёсоор Япон улсын иргэн болсныг 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр тус улсын Засгийн газар зарлаж байв. Үүнээс хойш таван жил өнгөрөөд буй.

Эргэн санабал, 2019 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хакүхо Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авсан. Ийнхүү М.Даваажаргал иргэншлээ сольсон, озэкигоос дээш цолтой анхны Монгол сүмоч болсон юм. Тэрбээр энэ тухайгаа Токио дахь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Японы иргэн хүний хувьд хамгийн сайнааараа хичээх болно. 18 жил энэ спортод хүчин зүтгэсэн явдал маань өнөөдрийн шийдвэрт хүргэлээ. Цаашид сүмо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” хэмээж байв.

Ингээд зодог тайлсныхаа дараа өөрийн дэвжээг байгуулж, залуу бөхчүүдийг дасгалжуулж эхэлсэн. Түүний Япон иргэншилтэй болох гол үндсэн шалтгаан ч Сүмо бөхийн дэвжээ байгуулах журамтай холбоотой байсан гэж хэлж болно.

Тэгвэл түүний байгуулсан дэвжээний дотоод асуудал болоод хувийн амьдрал нь шуугиан дагуулж эцэстээ Монгол иргэншлээ сэргээлгэх хүсэлт өгч магадгүй хүртэл түвшинд асуудал хөндөгдөөд байна. Иймд Хакүхо аварга иргэншлээ сэргээлгэх хүсэлт өгвөл хүлээн авах боломжтой эсэхийг хүргэе.

Иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох тухай өргөдлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурьдсан асуудлаар шийдвэр гаргана. Үүнд,

  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох
  • Монгол Улсын харьяатаас гаргах
  • Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох зэрэг багтана.

Тодруулбал, Хакүхо аварга иргэншлээ сэргээлгэх бүрэн боломжтой. Харин түүнийг эргүүлэн Монгол Улсын иргэнээр хүлээн авах эсэхийг Ерөнхийлөгч дангаар шийднэ. Өөрөөр хэлбэл үзэмжийн асуудал л яригдана гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2024 08:00

ЯАХААРАА ЭХ ОРНООСОО УРВАЖ ЯПОНД ДАГААР ОРЧИХООД ЭРГЭЭД МОНГОЛДОО ИРИЙ ГЭЖ ИЧИХ Ч ҮГҮЙ ХЭЛЖ ЧАДЖИНА ЭНД ИРЭЭД УЛСЫН ГАРЬД Ч ЮМ УУ? АРСЛАН ЧАЖИЙ Л ГЭЖИЙШТ БИТГИЙ ХҮЛЭЭЖ АВ ЭНЭ НӨХРИЙГ

Зочин
Зочин
3 сар 13, 2024 09:23
Reply to  Зочин

Тэнэг дурак байна даа чи

Зочин
Зочин
3 сар 13, 2024 08:53
Reply to  Зочин

ЧАМААС АСУУГАА ЮУ? ЧИ МЭДДЭГ ЮМ УУ? АТААРХААД ҮХЛЭЭ ЮУ?

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
3 сар 13, 2024 09:11

Эх орноосоо урваагүй! Зорилгодоо хүрэх арга нь энэ байлаа. Сумо бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байсан ч нэгэн үл бүтэх шавиасаа болоод, хохироод үлдлээ!

Зочин
Зочин
3 сар 13, 2024 10:00

Тэр нэг шавь нь л Хакухог хорлож б�##�ай юм болголоо доо! Ёстой хог юм аа!

Холбоотой мэдээ

Back to top button