Гадаад мэдээДЭЛХИЙУЛС ТӨРУлс төрийн мэдээ

АНУ-ын сонгууль: Жо Байден Ардчилсан намыг төлөөлөх боллоо

Энэ жилийн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн 60 дахь сонгууль явагдана. Тус сонгуульд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөх боллоо.

Байденд Ардчилсан намын 2012 төлөөлөгч оноогдсоноор сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвших хүнийг тус намын төлөөлөгчид сонгодог.

Төлөөлөгч нь муж эсвэл дүүргүүдэд намаа төлөөлдөг хүмүүс юм. Тэдгээр төлөөлөгч нь намын үндэсний хурлаар хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэхийг санал өгч шийддэг байна. Ардчилсан нам 3,934, Бүгд найрамдах нам 2,429 төлөөлөгчтэй.

Зургийн эх сурвалж: History.com, White House

Муж бүрийн анхан шатны болон намын бүлгийн сонгуульд өрсөлдөж авсан саналаасаа хамааран нэр дэвшигч нарт төлөөлөгчид хуваарилан өгдөг юм. Жо Байден мягмар гарагт /2024.03.12/ болсон  Жоржиа мужийн Ардчилсан намын анхан шатны сонгуульд ялалт байгуулсан тул 2012 төлөөлөгчтэй болж, намаасаа өрсөлдөх болсон байна.

Дональд Трампад одоогоор Бүгд найрамдах намын 1,188 төлөөлөгч оногдсон байгаа юм. Хоёр нам үндэсний их хурал хийх үед төлөөлөгчид нэр дэвшигчдэд саналаа өгдөг гэдгийг дээр дурдсан.

Бүгд найрамдах намын үндэсний их хурал долоодугаар сарын 15-18 хооронд Висконсин мужийн Милуоки хотод болно. Харин Ардчилсан намын үндэсний их хурал наймдугаар сарын 19-22 хооронд Чикаго хотод болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2024 14:38

энэ Байден зөнөгөөс өөр хүнгүй болсон америкийн АН тарах хэрэгтэй. Байден бол украйнд дэмжлэг үзүүлэх нэрийн доор дайыг улайран дэмжигч ялзарсан зөнөг өвгөн.

Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:06

АНУ ч бүр тартагтаа тулжээ.Зөнөг з�##�гасан Байден хэрэв сонгогдвол бүрэн эрхийнхээ хугацааг ч дуусгаж амжихгүй таг зөнөг болох байх даа

Холбоотой мэдээ

Back to top button