ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

ОХУ шатахуун экспортоо зогсоосон ч дэлхийн зах зээлд үнэ савлаагүй байна

Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ гуравт ордог ОХУ шатахуун экспортдоо хязгаар тогтоосон. Үүнээс үүдэн шинжээчид газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага руу орох эрсдэлтэйг онцолж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар хамгийн өргөн хэрэглэгддэг "Брент" маркийн газрын тосны баррель үнэ 82.31 ам.доллар байгаа бол WTI маркийн тосны үнэ 77.96 ам.доллар байна. Уг бүтээгдэхүүнүүдийн үнэ сарын өмнө ийм үнэтэй байсан юм. Импортлогч орнуудын хувьд газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлахад тухайн улсын нөөцийн хэмжээнээс шалтгаалж сар орчмын дараагаас үнэд өөрчлөлт мэдрэгддэг.

Тухайлбал, дэлхийн газрын тос үйлдвэрлэлийн салбарт АНУ, Саудын Арабын дараа эрэмбэлэгддэг томоохон тоглогч ОХУ экспортоо зогсоосон нь одоогийн байдлаар үнийн савлагааг үүсгээгүй байна.


ОХУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын турш тогтоосон хоригт Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Монгол, Узбекистан, Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осет, Абхаз орохгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button