Жинхэнэ амьдрал дээрх Урсула гэгддэг Украин шүүгч

Хатагтай Алла Бандура Украины Ровне мужид шүүгчээр ажилладаг. Тэрбээр 2017 онд интернэт дээр олны анхаарлыг татах болсон.
Түүний өвөрмөц үсний засалт болон нүүр будалтын сонголтыг харсан хүмүүс хатагтай Бандураг “Disney” компанийн The Little Mermaid хүүхэлдэйн кино дээр гардаг Урсулатай адилхан харагдаж байна гэсэн юм.
Тэрбээр 2017 онд хүмүүс өөрийг нь хүүхэлдэйн киноны дүртэй адилтгаж байгаа талаар ярихдаа “Энэ зургийг Украины шүүхийн албан ёсны хэвлэлд нийтлүүлэхээр арван жилийн өмнө авхуулсан. Намайг ажиллаж байхад гэнэт зурагчин ирж байна гэж хэлсэн юм. Тэгээд нүүрээ хурдан будсан” хэмээсэн байна.

Бандура интернэт од болсон гэдгээ ач охин нь залгаж хэлэх үед л мэдсэн аж. Тэр ач охинтойгоо ярьсан тухайгаа ярихдаа “Би охиныхоо юу яриад байгааг эхэндээ ойлгоогүй. Уйлаад намайг халагдах уу гэж асуусан болохоор нь тайвшруулах гэж “үгүй ээ хэн ч намайг халахгүй” гэж хэлсэн” гэжээ.
Тэр мөн “Цахим комедиануудын эсрэг би ямар ч юм бодохгүй ээ. Нүүрээ сайн будаагүйгээсээ болоод гадаад төрхийнхөө талаар хошигнол сонсох нь бага зэрэг хачирхалтай. Гэхдээ зүгээр ээ” хэмээсэн юм.
2006 онд хатагтай Бандура руу хоёр этгээд халдан 12 удаа хутгалж, амь насанд нь хүрэхийг завджээ. Азаар тэр халдлагаас амьд гарч чадсан байна.
Эх сурвалж: Daily Mail, The Sun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьд биет чөтгөр юм байна даа.