УЛС ТӨР

Х.Нямбаатар: Бидэн дотор метроны зураг зурж, барьж байсан нэг ч хүн байхгүй

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна.

Энэхүү форумаар нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулах юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар метрог онцолж, "Метроны төсөл эхэлчихсэн явж байна. Эхний нэгдүгээр сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 14 буюу өнөөдрөөр дуусаж байгаа. Харин хоёрдугаар үе шат дөрөвдүгээр сарын 28-нд дуусахаар байгаа байх. Тодруулбал, метроны төслийн менежментийг хариуцаж явах зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж буй юм.

Бидэн дотор яг метро барьж байсан, метроны зураг зурж байсан нэг ч мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Тийм учраас гаднын инженерингийн компанийг өөрийнхөө өмнөөс захиалагчийн ажлыг хариуцуулъя гэж сонгон шалгаруулж байгаа юм. Энэ баг шалгараад бид нарт маш яаралтай метроны инженерингийг зурах, худалдаа авах ажиллагаа, барьж угсрах ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг хамтдаа хийж өгнө. Энийг ойролцоогоор наадмын дараа болох болов уу гэж бодож байна. Ингээд үндсэндээ 2024 онд дээрх ажлууд хийгдэнэ. Харин 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ганц шугамтай метро барьчихаад түгжрэл буруулна гэвэл үлгэрийн д�##�ай

Зочин
Зочин

НЯМБААТАР ДАРГАА БИ ЯПОН СОЛОНГОСТ МЕТРО БАРЬЖ БАЙСАН АРВИН ТУРШЛАГАТАЙ НАМАЙГ АВЧИХАА БИ ЖИНХЭНЭ ХИЙНЭ ШҮҮ ЗАЛГААРАЙ ТӨСӨВ ЗАРДЛЫГ ЧИНЬ АЙМААР ХЭМНЭНЭ ШҮҮ ГАДНЫХАН ХУДЛАА ШҮҮ

Зочин
Зочин

Метроны хонгилын нүхийг нь �##�тны нинжа нараар ухуулчих дор нь ухаад өгнө!

Зочин
Зочин

Метроны мэрэгжилээр Орост бэлтгэгдсэн монгол хүн байдаг юм шүү.

Туяа
Туяа
Reply to  Зочин

Дор дарагдснаас түгжрээд явсан нь дээр. Тэр Оросд мэргэжил эзэмшсэн хүн зэвтэй төмөр болоо биз. З�##�уучуудаа бэлдэхгүй яасан юм бэ дуракуудаа. Монголчууд 1 метр гаруй зайтай лангууд зээгэлж зогсоод бие биенийгээ шулах ажилд мэрэгшээ биздээ. Урд хөрш өндөр хөгжилтэй оронд з�##�уусаа их бэлдсэн юм билээ.

Иргэд
Иргэд

Нямбаатар шиг хоосон амтай, хонгио толгойтой хүн метро барихгүй. Наад сонгуулийн шоу чинь ард түмэнд үйлчлэхгүй.

Зочин
Зочин

Наадмаар метротой болно гээд шаагаад байсан банди юун 25,26 онд барилгын ажил эхлэх вэ.
Эхлээд тооцоо,суд�##�гаа хийж байгаад ярьж бай дүү.
Худ�##�аа бүлт2 шаагаад явах ийн

Зочин
Зочин

Та гарын инженр ч бхгүы

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч

Мётроны хэдэн зураг хадсанаа ажил эхэлцэн гээд бгаа юмаа даа чааваа�####�а гэж

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

СОНГУУЛИЙН ДАРАА ХЭЛЭХ ҮГЭЭ АРАЙ Л ЭРТ ХЭЛЖ БАЙНА ДАА. ЭНЭ ДАРГАНЦАР

Ханд
Ханд

Байгаа байлгүй дээ, та л юм үзэж нүд тайлаагүй байна даа, гадаад дотоодод төгссөн өчнөөн хүн бий.

Холбоотой мэдээ

Back to top button