ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хуучин, шинэ хотын дарга: Бүх юм түүхий байна / Наадмын дараа хийх компаниа шалгаруулна

Метро: Хуучин болон шинэ хотын дарга нарын байр суурь

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна. Энэ үеэр хотын хуучин болон одоох дарга нар нуруу нуруугаа "нийлүүлж" суугаад нэг сэдвээрх эсрэг тэсгэг агуулгыг ярив.

Тэдний яриаг зэрэгцүүлэн хүргэе.

-Метро-

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

Метро гэж хонгилоор вагон явуулахыг хэлэхгүй. Монголд инженер техникийн ажлыг хийх 1500 инженер бэлтгэгдээгүй. Зам дагуух дэд бүтэц, цахилгаан, дулааныг өөрчлөх ёстой.

Мөн метроны цахилгаан эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас хангах боломжгүй. Тавдугаар цахилгаан станцыг байгуулах шаардлагатай. Бөөрөлжүүт зүгээр л одоох цахилгааны эх үүсвэрийн дутагдлыг хангах учиртай.

Монгол-Японы Ерөнхий сайд нар метронд хамтран ажиллах санамж бичгээ зурчихсан. Гэтэл олон улсын тендер зарлаад өөр хүмүүсээр хийлгэх гэж байгааг Япончууд ойлгож чадахгүй, гайхна.

Хотын дарга Х.Нямбаатар:

Метроны төсөл эхэлчихсэн. Тендерийн эхний сонгон шалгаруулалтаа хийсэн. Төслийн менежментийг хариуцах зөвлөх үйлчилгээний багаа сонгож буй юм.

Бидэнд метроны туршлага байхгүй учраас гаднын инженерингийн компанийг өөрийнхөө өмнөөс захиалагчийн ажлыг хариуцуулъя гэж сонгон шалгаруулж байгаа юм. Энэ баг шалгараад бид нарт маш яаралтай метроны инженерингийг зурах, худалдаа авах ажиллагаа, барьж угсрах ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг хамтдаа хийж өгнө.

Энийг ойролцоогоор наадмын дараа болох болов уу гэж бодож байна. Ингээд үндсэндээ 2024 онд дээрх ажлууд хийгдэнэ. Харин 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатар Бат-Үүийг сан�##�ыг харг�##�зан үзэх хэрэгтэй!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ба үүл сайн ойлгоогүй бололтой. Шууд зөвлөх үйлчилгээний тёндёр зарлагдсан бололтой юм.

Зочин
Зочин

Энэ жинхэнэ жонхуу болох нь ээ. Метро гэдэг чинь тэр чигээрээ газар доорх байгууламж. Утаагаа багасгахын тулд дахин төлөвлөлт хийж орон сууц барих гээд т�##�байгаа чөлөөлж гэр айлуудаа нүүлгэж чадахгүй байгаа биз дээ. Цэцэрлэг сургууль барих гэхээр т�##�байгаа чөлөөлж өгдөггүй гээд байдаг биз дээ. Эхлээд давхар гүүр Япон, Орос улсаар хийлгэ. Энэ явцдаа суд�##�гаагаа сайн хий. Инженерийн сэтгэлгээтэй, эх оронч сэтгэлтэй з�##�уус гарахаараа эхлэг. Нямбаатараа! Дэлхийн шившиг болно шүү.

Зочин зочин
Зочин зочин

Нямбаатар хийж байгааг харахаар Сэлэм Тогмид санаанд ороод бдаг

Зочин зочин
Зочин зочин

Оросууд хэрэггүй. Манайхныг хулхидаад �##�га болно.

Гэрэл
Гэрэл

Цагаанүүлийг холдуулв�##� яасий.үүний үгийг одоо сонсох хүн энэ улсад байхгүй гэдгийг энэ тэнэгт ойлгуулах хүн байнауу.

Зочин
Зочин

метроны ажил эхэлж бна гээд баахан худлаа мөнгө идээд ц�##�ин өгсөн нэрээр мөнгө ч гүй метро ч гүй болно юу үнэн энэ үнэн

Зочин
Зочин

Нямбаатрын зөв одоо эхлүүлэхгүй бол хэзээ эхлүүлэх юм бэ батүүл бас юу бэ ажилд битгий садаа болооч

Холбоотой мэдээ

Back to top button