Нийгэм мэдээ
СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй оршин суугчдад хариуцлага тооцно
2020-2023 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Сууц өмчлөгчдийн холбоотой асуудлаар 15174 өргөдөл санал гомдол иржээ. Үүнтэй холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгохоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн болон эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Уг хуулийн төсөлд, хоёр талын санал гомдол ихээр ирдэг асуудлын тухай тусгажээ. Тодруулбал,
- СӨХ-ны үйл ажиллагааны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид буюу оршин суугчдад хүлээлгэх хариуцлагын талаар.
- Оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолтой байх эрх зөрчигддөг тухайд,
- СӨХ нь оршин суугч, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй талаар,
- СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг заалтуудаг хуулийн төсөлд өргөн барьжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэх ажлыг нийслэл, ХЗДХЯ, БХБЯ, Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөл өөрсдөө санаачлан төсөл боловсруулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт санал авалгүй, зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-н одоогийн удирдлагуудаас санал авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн заалтыг оруулахаар улайрч байгаад СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл (товчлоод СШАТТЗ)-н хувьд эрс эсэргүүцэж байна. СӨХ-ийн хууль бус үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйлдэл болоод СӨХ-н талаар ямар нэгэн ноцтой мэдээлэл, холбогдох баримтыг өгөх бол 9533-7689 руу холбогдоно уу. СӨХ-г Татан Буулгах Ард Түмний Түр Зөвлөл ажиллаж байна. Холбогдох мэдээллийг 9533-7689-с асууна уу.
СӨХ-ийн удирдлагын эрхийг хязгаарлах заалт оруулах Бүх суугчдын хурлын зөвшөөрөлгүй мөнгө цацаж иддэг байдлыг зогсоох заалт оруулах хэрэгтэй Мөн зарцуулалтын тайланг тодорхой хугацаанд гаргадаг байх. Хариуцлага алдсан удирдлагыг халах дахин сонгохгүй байх
Үндэслэлгүй, дур мэдэж үнэ нэмдэг, Удирдах Зөвлөл болон Хяналтын Зөвлөлд байдаг нөхдүүд нь өөрсдийнхөө төлбөрийг хөнгөлж, оршин суугчдын мөнгөөр хувалз мэт амьдардаг СӨХ-д мөнгө төлөх нь утгагүй. Төлөхгүй байх эрх, үндэслэл оршин суугчдад бий. Иймэрхүү хувалз болсон СӨХ-г нэн даруй татан буулгах хэрэгтэй.
СӨХүүдийг хариуцлагатай болгомоор
СӨХ-н төлбөрийг хууль бусаар тогтоосон гэдгийг шүүхээс тогтоосон тул төлөхгүй хүмүүс байдаг. Хууль бус төлбөрийг та төлж байгаа бол та хууль бус гэм хэргийн хамжигч гэсэн үг.
Дутуу байна . тодорхой заа лт алга. Заава л цахимдах хэцүү. Мэдээллийн аюулгүй байда л хангаж чадахгүй байж юун цахимдах дуртай !
хуулинд заасны дагуу төлбөрөө батлаагүй сөхийг даврааж яг яах гээд байна аа? сөх-ийн хулгай, луйврыг цэгцлэх ёстой байтал арай дэндүү сөх-ийг давруулж байна ш дээ.
орон сууцны контортой ажил нь давхцаад СӨХ гаднах талбай орц хоёроос өөр хариуцах ажилгүй ня-бо 2 цэвэрлэгч нэг дарга өөрсөддөө цалингаа өндрөөр тогтоогоод хий дэмий мөнгө авсан контортооч суудаггүй эргэтэй нь архичид цуглуулж эмэгтэй гэртээ ажлаа "хийдэг" байрны засвар хийлгэдэг гэж тайлагнадаг Гэтэл засварыг контор хийлгээд явдаг тун ойлгомжгүй байгууллага бол СӨХ болоод байнаа Огт хэрэггүй юуч хийдэггүй угаасаач хийх ажил гардаггүй коридорын цонх хагарахгүй бол өөр ажил байхгүй .ТАТАН БУУЛГААА