НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: Гар ариутгагч авсан хүн СӨХ-өөс уучлал гуйжээ

Сүүлийн хоёр өдөр олон нийтийн сошиал сүлжээ, болон цахимаар лифтний гар ариутгагч авч буй иргэний бичлэг түгж, иргэдийг талцуулаад байна. Зарим хэсэг нь тухайн иргэнийг орцны жижүүр байсан гэх бөгөөд өөрийн байршуулсан гар ариутгагч шингэнээс тасдаж, хоосон саванд хувааж хийсэн гэх. Харин нөгөө хэсэгт нь гэрийнхээ хаалганы бариулыг ариутгахаар гар ариутгагчаас авсан нь дэлгэгдэж, СӨХ-өөс уучлал хүссэн гэх. Тухайн байрны оршин суугч М энэ тухай:

"Гар ариутгагчийг өөрөө байршуулсан, коридорт нэмсэн гээд байгаа нь бүгд худлаа. Энэ бичлэгийг анх тавьсан байрны групп-д би байдаг юм. Тухайн орой юу болсон бэ гэхээр тус оршин суугч СӨХ-өөс уучлал хүсэж, буруугаа хүлээсэн бичлэг оруулаад, хуучин бичлэгийг устгуулсан ч нэгэнт гадуур тарсан учир яах аргагүй байдалд орсон. Гэвч тухайн иргэний уучлал хүссэн бичлэгийг хэн ч тараагаагүй ийм л зүйл болсон. Уучлал хүссэн бичлэг нь ч төд удалгүй устсан” гэв.

Иймд бид Баянмонгол хорооллын СӨХ-тэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хотхоны группд гар ариутгагч авч буй ахын бичлэг тавигдсан байсан. Интернэт орчинд буруу, зөрүү олон мэдээлэл яваад байх шиг байна?

-Харин тийм. Буруу л мэдээллүүд яваад байна.

-СӨХ анх энэ бичлэгийг задлав уу. Энэ ахыг орцны жижүүр байсан гэх юм?

-СӨХ-өөс задлаагүй. Одоо тэгээд бичлэг устах байлгүй дээ. Байр жижүүргүй. Үйлчлэгчид ээлжлээд л ажиллаж байна.

-Тухайн ахыг өөрийнхөө байршуулсан шингэнээс авч, орцонд хувааж хийсэн гэх мэдээлэл цацагдлаа?

-Хүн өөрийгөө өмгөөлвөл өмгөөлөөд л явна шүү дээ. Тухайн хүн уучлал гуйсан. Тиймээс нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хахахаха
Хахахаха
12 сар 1, 2020 19:29

2ын хооронд хов сэвээч сайтууд ийм юм хайж яваад �##�аараа савуулсан л байна шд ичиж үхмээр юм ийм хов хайгаад явж байпаг сайт бас байдаг л юм байна хахахахаха

Зочин
Зочин
12 сар 1, 2020 23:12

Эвийдээ аймаар том мэдээ олох гээд хичээгээд л байгаа юм бишүү

Gg
Gg
12 сар 2, 2020 18:42
Reply to  Зочин

Ингэж хүнийг гутаан доромжлох нь зөв ч юм уу буруу ч юм уу.

Зочин
Зочин
12 сар 2, 2020 20:26

Хэнд ч хэрэггүй мэдээ бичих юм аа

Зочин
Зочин
12 сар 4, 2020 12:36

Iim ulun bitgii bai.. hunii um humsaldaggui hun bai..

хх
хх
12 сар 4, 2020 23:58

монголд од болох ийм амархан вахаха

Холбоотой мэдээ

Back to top button