Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп vs Байден: Санал асуулгаар хэн нь илүүрхэж байна вэ

Ирэх арван нэгдүгээр сард АНУ-ын 60 дахь ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Доналд Трамп буюу 2020 оны сонгуультай ижил өрсөлдөөн болох юм. Тэгвэл тэдний хэн нь санал асуулгаар илүүрхэж байна вэ?

Нэгдүгээр сард “Reuters” агентлаг болон “Ispos” компанийн хамтран явуулсан санал асуулгаар Трамп Байденыг илрүүлсэн юм.Сонгуулийн насны 1250 хүнээс хэнд санал өгөхөөр төлөвлөж байгааг нь асуухад Трамп 40 хувь, Байден 34 хувийн санал авсан.

Харин үлдсэн оролцогч буюу 26 хувь нь хэнд санал өгөхөө сайн мэдэхгүй байна гэж хариулсан байна.Гэхдээ нийт оролцогчдын 67 хувь нь ерөнхийлөгчийн сонгууль бүрд ижил нэр дэвшигчид харахаас залхаж, шинэ хүн нэр дэвшихийг хүсэж байна гэж хариулжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мөн “Reuters” агентлаг, “Ispos” компанийн явуулсан асуулгаар Байден Трампыг бага зэрэг илүүрхэж байгаа аж. Санал асуулга долоо хоногийн турш явуулж 3,356 хүнээс сонгууль одоо болсон бол хэнийг сонгох вэ гэж асуусан байна.

Оролцсон хүмүүсээс 39 хувь нь Байденд саналаа өгнө гэсэн бол 38 хувь Трампт өгнө гэж хариулжээ. Гэхдээ олон хүн тэр хоёроос хэнд саналаа өгөхөө шийдээгүй байна. Тодруулбал оролцогчдын 7 хувь хэнд өгөхөө мэдэхгүй, 5 хувь саналаа өгөхгүй, 11 хувь өөр хүнд саналаа өгнө гэж хариулсан юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг өрсөлдөөн өндөр мужууд шийдвэрлэдэг. 2020 онд хамгийн өрсөлдөөнтэй байсан долоон мужид явуулсан асуулгаар Трамп (40 хувь) Байденыг (37 хувь) илүүрхсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2024 07:48

НОЁН ТРАМП СЭРЭГЛЭН ӨВГӨН ЧИ ГАРЧИХАА БИ ЧАМАЙГ ДЭМЖИЕ МОНГОЛЧУУДЫН ЭХ ОРОНДОО ВИЗГҮЙ ЗОРЧУУЛНА ГЭЭД МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ОРУУЛЧИХ ТЭГВЭЛ ЧАМАЙГ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭНЭ ШҮҮ

Зочин
Зочин
3 сар 18, 2024 08:35

Эрхэм америкчуудаа Трампыг ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй. Трамп ерөнхийлөгч болох юм бол орос украйны дайн зонсоно. Учир нь Трамп украйны дайн мэт үр ашиггүй юманл тусламж үзүүлж хөрөнгө зарахгүй. Ингэснээр Узрайн цагаан тугаа өргөж орос украйны дайн дууснаа.

Холбоотой мэдээ

Back to top button