Нийгэм мэдээ

Жуулчид 500 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд, буцаан олголт авна

Гадаадын жуулчин 500 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авна.

Тодруулбал, Чингис хаан ОУ-ын нисэх буудалд зорчигч ачаа хүлээн авах хэсэгт гадаадын иргэнийг бүртгэх киоск машин байршуулжээ. Ингэснээр жуулчид "Tаx Free" тэмдэглэгээтэй байгууллагаар нэг удаа үйлчлүүлэн, 500 мянгаас дээш төгрөгийн худалдан авалт хийхдээ иргэний бүртгэл үүсгэх юм. Одоогийн байдлаар "Говь" ХК "Эвсэг" нэрийн дэлгүүр "Ханбогд кашмер" дэлгүүрүүд "Tax Free" баримт олгож эхэлжээ.

Мөн жуулчид манай улсаас 90 хоногийн дотор буцаж явахдаа албан татварын буцаан олголтоо нисэх буудал дээрх киост машинд бүртгүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button