Гадаад мэдээДЭЛХИЙ

МакКензи Скотт 361 байгууллагад 640 сая ам.доллар хандивлана

Филантропич МакКензи Скотт 640 сая ам.долларыг 361 ашгийн бус байгууллагад хандивлахаа мэдэгджээ. Одоогийн байдлаар 6 мянга гаруй ашгийн бус байгууллага санхүүжилт авахаар хүсэлт илгээсэн байгаа юм.

Скотт 1993 онд “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безостой гэрлэсэн. Тэрбээр “Amazon”-ы анхны ажилчдын нэг байсан юм. Скотт тус компанийн данс, бизнес зөвлөгөө, тээвэрлэлтийн захиалга дээр ажиллсан туршлагатай. Тэд 2019 онд гэр бүл салж, Скотт “Amazon”-ы хувьцааны 4 хувийг авсан.

Жефф Безос болон МакКензи Скотт

Эхэндээ Скотт 250 байгууллагад 1 сая ам.доллароор тус тус санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч 6 мянган байгууллага бүртгүүлсэн тул тоог нэмсэн байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Yield Giving” компаниараа дамжуулан хандивын ажлаа явуулдаг.

Скотт өнгөрсөн арван хоёрдугаар сард “Yield Giving” сангаараа дамжуулж 2024 онд 2.15 тэрбум ам.доллар хандивласан гэж мэдэгдсэн юм. Харин тэрбээр 2022 онд 465 байгууллагыг 3.8 тэрбум ам.доллароор санхүүжүүлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өрөгдөл яаж өгдийм бол ?

Зочин
Зочин

Тоомсогийн гүү шиг сайхан амьтаан даа !

Холбоотой мэдээ

Back to top button