Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ Путинийг шүүмжилсэн бол Унгарын удирдагч түүнд баяр хүргэжээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2024.03.15/ ням гараг /2024.03.17/ болж өнгөрсөн. Тус сонгууль Владимир Пуин 90 гаруй хувийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Европын холбооны орнууд энэ долоо хоногийн эхээр Бельги улсын нийслэл Брюссельд хуралдахдаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг маш хязгаарлагдмал орчинд болсон хэмээн шүүмжилсэн байна.

Тэгвэл Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Путинд баяр хүргэсэн анхны Европын холбооны орны удирдагч болжээ. Унгарын Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач пүрэв гарагт /20247.03.21/ мэдэгдэл хийхдээ “Виктор Орбан Владимир Путинд баяр хүргэж, Унгар болон ОХУ-ын бие биеэ хүндэтгэх зарчимд суурилсан хамтын ажиллагаа нь геополитикийн сорилт бүхий нөхцөлд ч гэсэн чухал хэлэлцээ өрнүүлэх боломж олгож буйг онцолсон” хэмээсэн юм.

Орбан Путинд баяр хүргэсний дараа Европын Парламентын спикер Роберта Мецола “Ер нь бол би баяр хүргэхийг хүсэхгүй байна. Бид өөр улс руу хууль бусаар халдсан орны тухай ярьж байна шүү дээ. 2008 онд удирдагч нь үйлээ зогсоогоогүй орон. Бас 2014 онд ч зогсоогүй. Мөн одоо ч гэсэн зогсох төлөвгүй байгаа удирдагч нь шударга бус, чөлөөт бус сонгуулиар дахиад л гарч илээ” гэсэн байна.

Унгарын Ерөнхий сайд Орбан ОХУ-ын талд нааштай ханддаг хүн. Өнгөрсөн жил Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Орбан Путинтэй гар барьж байгаа нь харагдсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн байдаг.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Putin erunhiilugchid bayar hurgie. OROS-iin ard tumend AMJILT.

Зочин
Зочин

Виктор Орбан их сайн байна. Ийм л шударга шулуухан зоригтрй байх хэрэгтэй шүү дээ.
Харин Манай Ерөнхийлөгч Путин ахад яагаад баяр хүргэхгүй байгаа юм бэ? Бид хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ.

Зочин
Зочин

Энэ Орбан бол хуучин коммунист Унгарын комсомол (манайхаар бол МХЗЭ)-ын дарга байсан, одоо Оросоос санхүүждэг хүн шүү дэ!!

Зо чи мин
Зо чи мин

Арай холч БОДОЛТОЙ УЛСАА ГЭСЭН зоригтой улс төрч

Зочин
Зочин

Орбан мундаг . Зипвт үэвсэг нийлүүлэхэд ЕХ нд тээг болж чадаж байсан. Энхийн хэлэлцээрт зэвсэг саад болнр

Зочин
Зочин

ОРОО НЬ ОРООГОО, ЖОРОО НЬ ЖОРООГОО ОЛДОГ ГЭДЭГ. ЭНЭ НЭГ ТЭНЭГ УНГАРЫГ ЕХ, НАТО-ГООС ХАСЧ ТЭР ОРОО ХОС ОРОС РУУ НЬ ХӨӨВАЛ ТААРНА

Холбоотой мэдээ

Back to top button