ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оноос 42 тэрбумаар буюу 76 хувиар өсжээ

Энэ оны нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээс хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа гаргав. Үүний дараагаар өнгөрсөн жилийн ашиг орлогын тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилах эсэхээ энэ сарын эхэн хүртэл шийдвэрлэсэн юм.

Хувьцааны салбарт жилийн жилд гардаг хамгийн том савлагааны энэ саруудад үнэт цаасны арилжаа 2024 оны эхний хоёр сард 97.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 218 сая ширхэг үнэт цаас арилжсан гэх тайлан гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 42.1 тэрбум төгрөгөөр буюу 76.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин арилжсан үнэт цаасны хувьд 28.4 сая ширхгээр буюу 15 хувийн өсөлт юм.

Үнэт цаасны гүйлгээ 2024 оны хоёрдугаар сард 26.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 44.4 (62.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 9.8 (58.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Арилжсан үнэт цаас 176.1 сая ширхэг болж, өмнөх сараас 134.1 (4.2 дахин) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 148.0 (6.3 дахин) сая ширхгээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны хоёрдугаар сард 43535.3 нэгж болж, өмнөх сараас 2283.2 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 5194.4 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны хоёрдугаар сард 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 607.1 (5.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (67.5 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button