Нийгэм мэдээ

“Super Brain” шоу нэвтрүүлэгт Ө.Сэнгэсамдан ялалт байгууллаа

Монголын оюун ухааны академийн ахлах багш, олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super Brain” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Тэрбээр тус шоунд 11 удаа ялалт байгуулсан Guo Feirong-ыг яллаа.

Guo Feirong нь Хятадын гурван удаагийн улсын аварга Zhang Xinrong, 2023 оны Дэлхийн аварга Huang Jin Yao нарыг ялсан тамирчин аж.

Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой “Super Brain” шоу нь 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ шоуны ард 500 гаруй хүмүүс ажилладаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Gaihaltai bid chadna buteene mundag

Back to top button