"Явган хүний зам хааж барилгаа өргөтгөсөн компанид мэдэгдэх хуудас хүргүүлсэн"

Албан байгууллага болон хувь хүмүүс явган хүний зам талбайг хааж, барилгаа томосгож байгаад иргэд дургүйцлээ илэрхийлээд байсан. Цахим орчноо зам хааж баригдсан, өргөтгөл гаргасан албан байгууллагуудыг ихээхэн шүүмжилсэн билээ.
2019 онд зам хаасан 50 орчим байшин барилга, 2020 онд хийн хоолойг чөлөөлж байсан билээ. Хэдий зам талбайг чөлөөлж, байсан ч өнөөдрийн байдлаар "Тэнгис" кино театр, "Натур" худалдааны төвийн орчимд явган хүний зам хаасан, барилга ихээр баригдах болжээ.
Эдгээр зам талбай хаасан өргөтгөлөөс үүдэн авто замын осол ихээр гарах мөн иргэд тайван алхаж болохгүй гэх шалтгаанаар иргэд цахим орчноо зам хаасан барилгын өргөтгөлд ихээхэн дургүйцэж байна. Мөн холбогдох байгууллагууд руу гомдол илгээн, асуудлыг шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдлээ.
Уг асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын мэргэжилтнээс тодруулахад, Сүүлийн өдрүүдэд иргэдээс энэ төрлийн гомдол мэдээлэл их ирэх болсон. Хамгийн сүүлд Чингис хаан музейн хойно явган хүний замыг давж, өөрсдийн эзэмшил газар мэт давуулж өргөтгөл барьсан байсан. Бидний зүгээс хамгийн эхэнд мэдэгдэх хуудас явуулсан. Тус хуудсанд заасан хугацаанд өөрсдөө тэр явган хүний замыг чөлөөлж өгөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно. Цаашлаад нийслэлээс албандан нураах ч арга хэмжээ бий" хэмээн тайлбар мэдээлэл өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүү үүсээд бүр байшинг нь хүртэл нураамаар санагдды
Зөв.
Даврсан шээс бэ олон нийтийн зам хаагаад
Баригдт�##� нь чимээгүй явсан.
Орон сууцны өргөтгөлийг бүгдийг нураах хэрэгтэй. Явж болохгүй машин зам руу оруулж барьсан хашлага барьсан мөн хоолны газрууд хуучны орон сууцны доорхи үйлчилгээ эмийн санг цуц�##�ж нураах оршин суугчдын зөвшөөрөлгүй үйлчилгээг зогсоох. Барилгад нурах эрсдэл, явган хүний зам шахаж барьсан газруудад дүүрэг хороодын засаг дарга нарыг шуурхай ажлуулах .
Хуулиа чанг�##� хэн нэгний шун�##�тай үйлдэл танил т�##�ын хүрээлэл авлига хуулийн цоорхой энэ бүгд чинь л хотын үзэмж явган хүний замгүй машинтай зэрэгцэж явах машин нь явган хүний зам дээр зогсох даанч бүдүүлэг иргэндээ ээлгүй УБ хот болсон. Сумьяабазар хөглөрсөн заваан граш түц ийг буулгаж чадсан. Нямбаатар нүдэнд харагдах шуурхай шийдвэр хиймээр байна. Яриад байх биш.
Хүчээр нураа !