Нийгэм мэдээСПОРТ
Н.Алтаншагай дэлхийн чансааны наймдугаарт бичигдлээ

Дэлхийн триатлоны холбооноос Өвлийн триатлоны чансааг өчигдөр шинэчлэн зарласан байна. Өвлийн триатлоны Улсын АШТ-ээс хүрэл медаль хүртэж, Харбин-2024” Дэлхийн цомд шагналт V байрт шалгарсан Нямбуугийн Алтаншагай 305,19 оноотойгоор Дэлхийн чансааны эрэгтэйчүүдийн топ-8 бичигдлээ.
Мөн “Харбин-2024” Дэлхийн цомын шагналт Лувсандаваагийн Баярцэнгэл 203,16 оноогоор 12 дугаарт байгаа бол 2024 оны улсын аварга Б.Ачбадрах 10 байр ахиж, 18 дугаарт бичигдэж байна.
- 8. Н.Алтаншагай 305,19 оноогоор (2 байр ахисан)
- 12. Л.Баярцэнгэл 219,63 оноогоор (3 байр)
- 18. Б.Ачбадрах 100 оноогоор (10 байр)
- 20. А.Хүслэн 92,5 оноогоор (9 байр)
- 23. Т.Амарсанаа 79,15 оноогоор (8 байр)
- 24. Г.Энхнасан 73,21 оноогоор (8 байр)
Дэлхийн чансааны жагсаалтанд багтаж буй Монголын 5 эмэгтэй тамирчны байр мөн ахисан байна. Одоогоор:
- 16. Н.Энхжин 100 оноогоор (3 байр ахисан)
- 17. Х.Отгонтэнгэр 92,5 оноогоор (3 байр)
- 19. Д.Отгонзул 85,56 оноогоор (3 байр)
- 22. Ю.Туяа 79,15 оноогоор (2 байр)
- 23. Ж.Халиунаа 73,21 оноогоор (2 байр)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.