Нийгэм мэдээ

Гэр хороолол дунд анх удаа жишиг автозам тавигдлаа

Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голын төв замаас 35-р хорооны барилга хүртэлх 1,34 км урттай хатуу хучилттай стандартад нийцсэн жишиг авто зам өнөөдөр /2026.08.27/ ашиглалтад орлоо.

Тус төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 2021 оноос эхлэн судалж 2023 онд зураг төслийг Нийслэлийн замын хөгжлийн газраар хийлгүүлж байсан аж. Улмаар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар барихаар төсөвт суулгаснаар амжилттай хэрэгжиж энэ онд дуусжээ.

Техникийн үзүүлэлт болон дэд бүтцийн шийдэл:

  • • Үндсэн зам: 1.34 км урттай, зорчих хэсгийн 7 м өргөнтэй
  • • Явган болон дугуйн зам: Хоёр талдаа 1.5 м, нийт 3 м өргөнтэй
  • • Бусад байгууламж: Гүүрэн байгууламж, үерийн ус зайлуулах хоолой, хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ

• Гэрэлтүүлэг: 100 гаруй гэрэлтүүлэг Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 87 нэгж талбарын газрыг амжилттай чөлөөлж, гэр хороолол дундах авто замын хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэсэн жишиг авто замыг ашиглалтад оруулсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Ганц км зам стандартаар тавьчихсан хэрэг үү? Бусад нь яасан гэсэн үг юм

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сайн замтай.болжээ.

Зочин
Зочин

Хөгжиж байна аа баяр хүргье.

Зочин
Зочин

Бүх замаа энэ стандартаар тавиачээ ганц нэг зам тавьчихаад бөөн сүр болох юмаа наад гэр хороололынхоо бүх замыг нэг стандартад оруул тэгээд шороон замаас шууд наад зам руу орохгүй 5 м хөвөө зам тавьж бай гэр хороололыг зүлэгжүүл шороон замгүй болго хашаа болгоны үүд хүртэл засмал зам тавь

Зочин
Зочин

СХД 65 сургуулийн явган хүний замыг нэг янзалмаар байна.хичээл ороход машинууд нь явган зам дээрээ эгнэж зогсоод явган зөрж болохооргүй шахуу.явган зам нь гэж хууль эвдрэл.

Зочин
Зочин

муухай болгочих вий дээ хэцүү л хүмүүс дээ гэр хороолол архичин ихтэй

Зочин зочин
Зочин зочин

Ногоон байгууламж, мод, зүлэг, бут сөөг танай жишигт байдаггүй юмуу.

Иргэн
Иргэн

Яаахав энэ үедээ жишиг болохоор зам бн!! Гэхдээ явган хүний зам автомашины зам хоёрын хоорондох зай дор хаяж 2-4 метрийн зайтай байх ёстой гэхдээ үүнийг мэддэг замын зургын инженер үнэндээ Монголд алга!! Өөрөөр хэлбэл 40-50 мянгатын төв зам явган хүний зам хоёр ямар зайтай байдаг билээ!!! Ккк Энэ чинь стандарт!!!

Зочин
Зочин

Явган хүний л зам байна шдээ???

Зочин
Зочин

Huurhiiduu ger horoolliinhnii 1 huwi ni zamtai bolj. Dandaa l hanuul hotiin tuvduu l zamaa yanzalj dahin dahin bordyur solij garts temdeglegee zurdag hotiin zahaar yuch bhgui hiideggui

Иргэн
Иргэн

усны тэрэг түрдэг зам болно

Иргэн
Иргэн

Бусад гэр хорооллын хүмүүс яах уу? Хүлээж л байг уу?

Зочин
Зочин

Хэдэн см зам бэ. Хуураад урсаад дараа хавар байх уу. Намар хүнд машин нэг дайраад цөм хонх ёнх болно

Холбоотой мэдээ

Back to top button