Улс төрийн мэдээ

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулиас "Сэлбэ 20 минутын хот"-ыг хасаж батлуулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлав.

Уг хуулийн төслийг энэ сарын эхээр чуулганаар оруулсан боловч хуулийг эцсийн хэлэлцүүлгийн үеэр унагаж, хууль санаачлагчид нь буцаасан. Ийн дахин өргөн барихдаа "Сэлбэ 20 минутын хот" төслийг уг хуулиас хасаж Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг дангаар нь үлдээж оруулж ирж, батлав.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, "Өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөгийг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан байсан. Дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Гэтэл Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байв. Мөн дээрх хоёр төслөөс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байсан юм. Энэ хүрээнд хоёр төслийг сонгож нэг удаагийн зохицуулалттай энэхүү хуулийг баталсан" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн.иргэн15хорообаянгол. Дүүрэг
Иргэн.иргэн15хорообаянгол. Дүүрэг

Сор. 17. Г. Болчихооч. Албатай. Юм. Уу

Болд
Болд

Энэ төсөл хэрэгжих боломжгүй ээ.буцаагаад газрыг нь өг.одоо барилгажилт хэрэггүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button