Нийгмийн

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголд шилжүүлэн авч ирлээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Бүгд Найрамдах Серби Улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон Серби Улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 09:03

Үнэхээр л тийм гэмт хэрэгтэн юм бол нэр зургийг нь тодорхой бичээчээ.

Зочин
Зочин
2024-03-29 09:04

Бадамжунайг яаж элдэвлэлээ

Зочин
Зочин
2024-03-29 10:38

ХУРЦ ЭНЭ ТАЛ ДЭЭР ТУРШЛАГАТАЙ ТҮҮНИЙГ ЯВУУЛААЧ

Холбоотой мэдээ

Back to top button