Гадаад мэдээДЭЛХИЙ

Дисслэх соёл хэзээ, хаанаас үүссэн бэ

Одоо үед хип хоп уран бүтээлчид бие биеэ дисслэн дуу хийх нь түгээмэл тохиолддог зүйл болсон. Дэлхийн хип хопын ертөнцөд Эминемийн vs Machine Gun Kelly, 50 Cent vs Ja Rule гэх мэт рэпперүүдийн алдартай өрсөлдөөн болж байсан юм. Монголын хип хоп ертөнцөд саяхан  томоохон дисс тулаан болоод өнгөрсөн. Тэгвэл дисслэх соёл хэзээ хаанаас үүссэн талаар харцгаая.


Эхний ээлжинд дисс гэж юу вэ? Дисс нь хэн нэгэн, ихэвлчэн уран бүтээлчийг хэл амаар доош нь хийх зорилготой дуу юм. Ийм зорилготой хийсэн анхны дууг алдарт боксчин Мухаммед Али хийсэн гэж үздэг.

Тодруулбал 1963 онд Али “I Am The Greatest” нэртэй цомог гаргажээ. Тэрхүү цомог нь Али 200 хүний өмнө ая дээр шүлэг уншсаныг бичиж авсан хувилбар нь юм. Тэрбээр “Columbia Records”-той 25 мянган ам.долларын гэрээ байгуулж, тус студийн нэр дор цомгоо цацжээ.

Тухайн үед Али хүнд жингийн боксын аварга Сонни Листонтой тулалдах байсан юм. Ийм учраас тэр тулаандаа зориулж энэхүү цомгийг гаргасан гэгддэг. Тус цомогт “Will The Real Sonny Lisbon Please Fall Down” буюу “Жинхэнэ Сонни Лисбон унана уу” нэртэй дуу байдаг юм.

Үүний дараа 1968 онд Битлс хамтлагийн Жон Леннон Энэтхэгийн алдарт гүрү Махариши Махешийг дисслэж “Sexy Sadie” нэртэй уран бүтээлээ гаргасан. Тус дууны үгний эх хувилар нь Махешт илүү чиглэсэн байсан бол Жорж Харрисоны хүсэлтээр үгийг нь илүү нууцлаг болгосон байна.

1975 онд Queen хамтлагийн гаргасан “A Night at the Opera” нэртэй цомогт нь “Death  on Two Legs (Dedicated to …)” нэртэй дуу байдаг. Тэрхүү уран бүтээлийг одоогийн фэнүүд нь дисс дуу гэж үздэг юм. Учир нь тэр уран бүтээлийг Queen хамтлаг хуучин менежертээ зориулж хийжээ.

1980-аад оноос дисс дуунууд хип хоп ертөнцөд гарч эхэлсэн. Тухайлбал хип хоп ертөнц дэх хамгийн анхны бийфийг Роксанне Шанте, Марли Марл нар U.T.F.O хамтлагт хооронд үүссэн гэж үздэг.

Роксанне Шанте болон Марли Марл нар 1984 онд “Roxanne’s Revenge” нэртэй U.T.F.O хамтлагт зориулсан дисс гаргасан. Үүний хариуд U.T.F.O Элиз Жак, Аделайда Мартинез нартай хамтран “The Real Roxanne” нэртэй дисс цацсан байна.

Хип хопын ертөнцөд дисс дууг алдартай болгосон зүйл бол АНУ-д “The East Coast vs The West Coast (Зүүн эрэг vs Баруун эрэг)” гэж нэрлэгдсэн үе юм. Энэхүү үеийг рэппер Тим Дог “Fuck Compton” нэртэй дисс гаргаж дуу бичигч компаниуд Баруун эргийн артистүүдийг Зүүн эргийн рэпперүүдээс илүүд үзэж байгааг шүүмжилснээр эхэлсэн гэдэг.

Баруун болон Зүүн эргийн рэпперүүдийн хоорондын өрсөлдөөний хамгийн том жишээ нь алдарт 2Pac болон Notorious B.I.G нарын дисс уран бүтээлүүд билээ. Энэ үеийн бас нэгэн томоохон дисс өрсөлдөөн Jay Z болон Nax хоёрын хооронд өрнөсөн юм.

Үүнээс хойш 2010-аад онд Lil Wayne vs Pusha T, Drake vs Meek Mill, Eminem vs Machine Gun Kelly гэх мэт томоохон дисс өрсөлдөөн болсон. Одоо үед рэпперүүдээс гадна Youtube дээр алдартай контент бүтээгчид бие биеэ дисслэж дуу хийх нь ихэссэн билээ.

Эх сурвалж: The Conversation, Far Out Magazine, Grunge

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхаар бол Дайралцаан, казахуудын Айтис юмуу даа.

Зочин
Зочин

Yun Kazakh ve

Зочин
Зочин

Дайра л цаан юмуу даа

Холбоотой мэдээ

Back to top button