ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Тавантолгой төмөр зам" ХХК энэ оны I улиралд 723 мянган тонн ачаа тээвэрлэжээ

Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүлжээ.

Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн байна.

Энэ нь 2023 оны нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүллээ. Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат нэг мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button