“Бүтэхгүй” захирлуудаар удирдуулж ирсэн "Тавантолгой төмөр зам"-ыг ЭТТ ХК-ийн харьяанд өгчээ

"Тавантолгой төмөр зам" гэдэг байгууллага байгуулагдсан цагаасаа олигтой юм дуулгасангүй.
- "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, гүйцэтгэгчээр "Голомт"-ын Д.Баясгалангийн "Бодь интернэшнл" групп, санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани ажилласан. Замын ажлын төгсгөлд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал "Хөдөлмөрийн баатар", "Голомт"-ын Д.Баясгалан “Гавьяат эдийн засагч”, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг гавьяатаар энгэрээ цоолуулсан билээ. Хоёр оффтейк гэрээгээр гүйцэтгэсэн эл асуудал шалгагдсан. Н.Удаанжаргал хил давж, Б.Ганхуяг нүүрсний хэргээр ял сонссон.
Мөн удирдлагын хямралд нэрвэгдэж ирлээ.
- Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжсөн, нуусан нь илэрмэгц хил давж зугтсан. Интерполоор эрэн сурвалжилж, "Шувуу" ажиллагаагаар ч авч ирж чадаагүй хэвээр байна.
- Гүйцэтгэх захирал асан Н.Будбаяр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн бизнесийн сүлжээний хамтрагч. “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн тендер хамдаг нэгэн гэгддэг.
- Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Дүгэржав Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг "гацаагч" гэж цоллуулж, Засгийн газрын хуралдаанаар Ховдын Засаг даргын суудлаас нь огцруулж байв. Мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нэгэн.
Удирдлагуудынх нь түүх товчхондоо ийм үл бүтэх байдалтай явж ирэв.
Иймд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэгтгэж, чиг үүргийн давхардлыг арилган ажилчдыг 30 хүртэлх хувиар цомхотгоно гэж байв.
Гэтэл Засгийн газрын хуралдаанаар,
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяанаас гаргасан байна. Хоёр төмөр замын давхардсан чиг үүргийг арилгаж, ашигтай ажиллуулах үүднээс "Тавантолгой төмөр зам"-ыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.
Хамгийн том шалтгаан нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт. Төмөр замын хил холболтын санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" бэлнээр төлж байгаа. Ашиглалт, арчлалт, хамгаалалтыг “Тавантолгой төмөр зам”-д хариуцуулна гэсэн үг.
Зам тээврийн яам удирдлага зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө нь "Эрдэнэс Монгол" ХХК-д бүртгэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!