НИЙГЭМНийгэм мэдээ

"Тавантолгой төмөр зам" ХХК-д 77 тэрбум төгрөгийн зөрчил гарчээ

Үндэсний аудитын газраас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж компанийн ачаа тээврийн төлөвлөгөө 30 хувиар тасарч, 77 тэрбум төгрөгийн зөрчил гарсан байсныг илрүүлжээ.

"Тавантолгой төмөр зам" ХХК зорилтот түвшний төлөвлөгөөгөөр 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээс гүйцэтгэлээр 4.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Улмаар ачаа тээврийн төлөвлөгөө нь 30 хувиар буюу 61 тэрбум 690 сая 100 мянган төгрөгөөр тасарчээ.

Ийн компанийн зорилтот түвшний төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүй гэж аудитын байгууллагаас үзсэн байна. Улмаар зөрчлийг арилгаж, биелэлтийг 2025 оны есдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг шаарджээ.

Сануулахад, 2024 онд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр ажиллаж байв. Тэрээр 2023 оны долоодугаар сард уг албан тушаалд томилогдон 2025 оны нэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Өөрөөр хэлбэл, Н.Будбаяр тус компанийг хэрхэн удирдаж байсан нь дээрх зөрчлөөс харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 25, 2025 21:30

zurchil ilreed yadag bilee. medeelel gargahad heregtei biluu. arga hemjee avhulsan hun gej duulaagui um baina

Зочин
Зочин
4 сар 26, 2025 12:21

Төрийн өмч, Засгийн мөнгө ёолохгүй гэдэг энэ дээ, хө!

Холбоотой мэдээ

Back to top button