Нийгэм мэдээ

Бүртгэлд ороогүй, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролджээ

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ. 

Тодруулбал "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд зорчигчийн гар тээшинд Гаалийн байгууллагад мэдүүлээгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 12.75 кг тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж

Тухайн зорчигч 2024 оны гуравдугаар сарын 29-ний 05:07 цагт буусан ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байна.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button